АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 5.25–5.5 хувийн түвшинд үлдээв.
"Инфляц сүүлийн жилүүдэд буурсан ч өндөр хэмжээнд байна. Сүүлийн саруудад инфляцыг урт хугацааны ирээдүйд хоёр хувьд хүргэхээр тавьсан зорилтод ахиц гарсангүй" хэмээн ХНС-ийн мэдэгдэлд өгүүлжээ. Тиймээс бодлогын хүүг нэгдүгээр сараас хойш 5.25–5.5 хувийн түвшинд барьж буй аж.