Нью-Йорк хотын саятнуудын тоо сүүлийн арван жилд 48 хувиар нэмэгдсэн тухай Bloomberg агентлаг "Henley&Partners" судалгаанаас эш татан мэдээллээ.
Ийнхүү 8.26 сая хүн амтай хотын 24 хүн тутмын нэг нь долоон оронтой тоогоор хэмжигдэх хөрөнгөтэй боллоо. Үүний зэрэгцээ Нью-Йоркт 60 тэрбумтан амьдарч байна.
Нью-Йоркийн дараагаар уг чансаанд Сан Хосе, Сан Франциско, Пало Алто зэрэг хотууд бичигдэж Токио, Сингапур, Лондон удаалжээ. Жагсаалтад нийт 50 хот орсон юм. Henley & Partners-ийн гүйцэтгэх захирал Юерг Стеффен үүнийг санхүүгийн зах зээлийн өсөлттэй холбон тайлбарлалаа.