Лондоны эзэн хааны коллеж болон Бристолийн их сургуулийн эрдэмтэд галт уулын магмын гүн дэх үйл явцыг судалснаар дэлбэрэлт болох хугацааг илүү нарийвчлалтай урьдчилан тогтоож чаджээ. Эрдэмтдийн судалгааг шинжлэх ухааны Science Advances (SciAdv) сэтгүүлд нийтэлсэн юм.
АНУ, Шинэ Зеланд, Орос, Япон, Аргентин, Чили, Никарагуа, Эль Сальвадор, Индонез зэрэг улсын галт уулын дэлбэрэлтэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дэлхийн цөмд явагдаж буй магмын урсгал, хадгалалтын нарийн төвөгтэй үйл явцыг дуурайлган компьютерын загварчлал гаргажээ.
Үр дүн нь дэлбэрэлтийн хэмжээ, давтамж нь 10-20 километрийн гүнд магм үүсэх хугацаатай нягт холбоотой болохыг харуулсан бөгөөд үүнд халуун хайлмаг хадгалагдах савны хэмжээ чухал. Том усан сангууд нь илүү далайцтай дэлбэрэлт үүсгэдэг гэж тооцоолж болох ч үр дүн нь эсрэгээр гарчээ. Өөрөөр хайлмаг хадгалагдах савны хэмжээ томрох тусмаа дулаан гадагшилж, хатуу чулуулаг хайлах үйл явцыг удаашруулдаг байна.