8o
Улаанбаатар хот
mobile menu

УНТЭ-н ЭШС төв шинэ байрандаа орлоо

2016-04-22 09:14:00

УНТЭ-н ЭШСТөв нь анх 2012 оны 9 сарын 7нд нээлтээ хийж байсан. Энэ үед хагалгааны дараах эрчимт эмчилгээний 4 ортой, хяналтын 2 ортойгоор үйл ажиллагааг эхэлж байсан ба 2 эмч 4 сувилагч, 1 менежер, 1 асрагчтай үйл ажиллгаагаа эхэлж байсан.

Өнөөдөр  УНТЭ-н ЭШСТөв нь мэс залын дараах Эрчимт эмчилгээний 8 ортой, хяналтын 2 ортой, 6 эмч, 5 сувилагч, 1 менежер, 1 асрагчтай үйл ажилгааны өргөтсөн байдлаар ажиллаж байна.

Түүхэн хуудсыг хархад: өнөөдрийн байдлаар УНТЭ-н ЭШСТ-нь Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 118 өвчдөнд хийсэн ба үүнээс 12 нь цогцосны донороос авсан ба 2 нь хүүхдэд хийсэн байна. 2016 он гарангуут 4 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэнээс: 1 нь давтан бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ ба 1 нь хэвлийн диализ эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнөөс амжилттай хийсэн.

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний түүхэн хуудсыг нээхэд: өнөдрийн байдлаар 27 элэг шилжүүлэн суулгах мэс засалын эмчилгээг амжилттай хийгээд байгаагаас, 3 тохиолдлыг УНТЭ-н эмч нар бие даан амжилттай хийсэн байна. Эдгээр 27 тохиолдлоос 2 нь хүүхдэд хийсэн ба нэг тохиолдол нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засалын эмчилгээг хийсэн юм.

Цаашид УНТЭ-н ЭШСТөв нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэн үндэсний хэмжээнд хөгжүүлхээр зорилт тавин ажиллаж байна.

УНТЭ-н ЭШСТ-н дарга  Л.Од-Эрдэнэ /АУ-ы доктор, Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сайнаа
1 р эмнэлгийнхэн мундаг шүү
2016/04/22 103.17.108.42
сайнаа
1 р эмнэлгийнхэн мундаг шүү
2016/04/22 103.17.108.42