8o
Улаанбаатар хот
mobile menu

“Зангараг” кино олон улсын наадмын шилдгээр шалгарчээ

2016-04-22 12:41:00

Адал явдалт, тулаант киноны шилдгийг шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадам энэ сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болж буй. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уг наадамд анх удаа монгол уран бүтээлчдийн бүтээл, “Зангараг” кино өрсөлдсөн юм.

Өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг”  адал явдалт, уянгын кино дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээлээс шилдэг 35-д тунаж, шилдгээр шалгарчээ.

Киноны гол дүрд жүжигчин П.Баттөр, Г.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Мөнхсоёл, МУГЖ Ц.Төмөрхуяг, дүрүүдэд  Д.Дэлгэрсайхан, Т.Анар, Б.Баярмагнай, Д.Бямбацогт, Г.Золбоот, МУГЖ Ц.Төмөрбаатар, Е.Баярмагнай, Т.Мөнх-Эрдэнэ буюу реппер Gее нар тус тус тогложээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
пөөөх.баяр хүргэе.
2016/04/22 103.17.108.42