"Ёнхап" агентлаг Өмнөд Солонгост галт тэрэгний осол болсон тухай мэдээллээ. Энэхүү осол Yeosu хотын ойролцоо болжээ. Ослын шалтгааныг Галт тэрэгний зүтгүүр замаасаа гарснаар нэг вагон замаас гарч унан, хэд хэдэн вагон хазайж унах шахсан гэж тайлбарлаж байна. Энэ үед галт тэргэнд 23 хүн байсны нэг нь амиа алдаж, найм нь гэмтэж бэртжээ. Одоогоор ослын шалтгааныг цагдаа нар шинжилж байгаа аж.
Галт тэрэг осолдож нэг хүн амиа алдаж, 8 хүн гэмтжээ
2016-04-22 16:03:00