8o
Улаанбаатар хот
mobile menu

Туркийн агаарын нисэх хүчин радиогоор өгсөн анхааруулгыг олон нийтэд цацлаа

2015-11-26 09:28:00

Турк, Оросын маргаан дэлхийн нийтийн анхааралд байсаар байна. Оросын талынхан Туркийг хилийг зөрчөөгүй хэмээн агаарын замаа дэлгээд байгаа бол Туркчууд ч мөн адил хил зөрчсөн гэдгийг зургаар гаргаад байгаа юм.

Тэгвэл энэ маргаан үргэлжилсээр байна. Сири болон Оросын тусгай албадын явуулсан 12 цагийн ажиллагааны дараа босогчдын гараас суллагдсан хоёрдугаар нисгэгч ахмад Константин Мурахтин Туркийн талаас ямар нэг анхааруулга огт хүлээж аваагүй, мөн Сирийн агаарын хил дотор нислэг үйлдэж байгаагаа мэдэж байгаа бол Туркийн талынхан үүний эсрэг бас нэгэн нотолгоогоо нийтэд дэлгэжээ.

Тодруулбал Туркийн тал өчигдөр өөрийн зүгээс Оросын бөмбөгдөгч онгоцонд илгээсэн гэх анхааруулгын хоолойн бичлэгийг интернэтээр тараасан байна. Гэхдээ үүнийг бүрэн нотолгоо болж чадна гэдэг нь эргэлзээтэй юм. 

Радио орчуулга: "Туркийн агаарын нисэх хүчний харуул ярьж байна. Та Туркийн агаарын зайд ойртож байна. Нэн даруй урд зугт чиглэлээ өөрчилнө үү," 

Radio: "This is Turkish Air Force speaking on guard. You are approaching Turkish airspace. Change your heading south immediately,"

 

Холбоотой мэдээлэл:

Гэвч амьд үлдсэн ОХУ-ын байлдаааны нисэх онгоцны нисгэгч ахмад Константин Мурахтин "Би газарзүйн байрлалыг маш сайн мэднэ. Туркийн хилийг нэгч хором нэвтрээгүй мөн Туркийн агаарын хүчин ямар ч анхааруулга  харагдах байдлаар болон радиогоор өгөөгүй" гэж орсын хэвлэлийхэнд мэдэгдсэн байна. Одоогоор түүний биеийн байдал сайн байгаа аж. 

Оросын агаарын нисэх хүчний нисгэгч ахмад Константин Мурахтин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment