8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын нисгэгч Туркчуудээс даргынхаа өшөөг авна хэмээн мэдэгдлээ

2015-11-26 12:16:00

Туркийн сөнөөсөн Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцноос амьд үлдсэн штурман ОХУ-ын Агаар, сансрын хүчний ахмад Константин Мурахтин РЕН ТВ-д ярилцлага өгөхдөө “амь үрэгдсэн даргынхаа өшөөг авна” хэмээн мэдэгдэв. Түүнийг энэ сарын 25-ны өдөр Сири дэх ОХУ-ын Латакия муж дахь ОХУ-ын цэргийн баазад авчирсан юм. Эмнэлгээс гарсны дараа тэрбээр Сирийн Хмеймим нисэх баазад үлдэх хүсэлтээ командлалд тавина гэлээ. Нисгэгч штурман Мурахтин алан хядагчидтай хийх тэмцэлд даалгавраа биелүүлэх хүсэлтэйгээ хэлээд “даргынхаа хариуг авна” хэмээн мэдэгджээ. Хөлгийн багийн нөгөө нисгэгч болох дэд хурандаа Олег Пешков онгоц сүйрэхээс өмнө шүхрээр үсэрч амжсан ч, газардсаныхаа дараа Сирийн хойд хэсэгт байрладаг босогчдын гарт амь үрэгдсэн юм. "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Оросын агаарын цэргийн ажиллагааны үеэр Олег Пешковын гаргасан баатарлаг эр зоригийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин үнэлж, Орос улсын баатар цол нэхэн олгосон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment