8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Дөшбат: Би өөртөө биш цэцэгнүүддээ байшин барьж өгнө

2016-04-26 09:14:00

Өөрийн гэсэн бүхнээ цэцэгтэй холбож, түүгээрээ амьдарч, бүр  амьсгалж буй энэ хүний Жамцын Дөшбат гэдэг. Өдгөө 61  нас хүрч байгаа ч үргэлж ургаж, төлжиж өнгөлөг явна би хэмээн ярих нь мөн л цэцэгтэй холбоотой.  Учир нь арван жилдээ анх харсан Шимтэглээ цэцэг л хамгийн гоё санагдаж түүнээс хойш цэцгэнд дурлажээ. Ж.Дөшбат гуай Монгол орныхоо зэрлэг цэцэгсийн үрийг түүж тасалгаанд ургуулж байгаагаараа их бахархаж явдаг юм билээ. Ингээд цэцэгчин Ж.Дөшбат гуайтай ярилцсанаа хүргэж байна. 

-Сайн байна уу. Манай уншигчддад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Жамцын Дөшбат гэдэг. Уугуул нутаг Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн. Улаанбаатар хотод сууршиад 46 жил болж байна. Хоёр охинтой, ач, зээ 13-уулаа түүний арав нь хүү. Би нэг хороо цэрэгтэй хүн шүү дээ. /инээв/ 1971 онд анх Амгалангийн сангийн аж ахуйд мэргэжилтнээр ирж байсан. Дөрвөн жил ногоочноор ажиллаж байгаад Армийн холбоонд холбоочин  болсон. Радио спортын тамирчин, мастер цолтой.  

Ер нь цэцэг надаас, би цэцэгнээс салж, уйдаж үзээгүй.   Би удахгүй өөртөө биш, цэцэгнүүддээ байшин бариж өгнө.

-Армийн холбоочин хүн цэцэг тарих болсон эхлэл. Хамгийн анх ямар цэцэг тарьж байв?

-Армийн холбоонд орохоос өмнө Амгалангийн сангийн аж ахуйд ногоочин байсан болохоор цэцэг тарихад их ойрхон байсан юм шиг санагддаг. Багаасаа л цэцгэнд дуртай хүүхэд байсан. Арван жилдээ анх Шимтэглээ гэдэг цэцгийг  анх  харж байлаа. Тэр үед би нэгдүгээр ангийн сурагч байсан. Тухайн үед тэрнээс өөр гоё цэцэг байгаагүй. Маш ховор байсан.  Монголд орж ирсэн анхны цэцэг Шимтэглээ гэж би боддог. Цэргийн их сургуульд лаборатори багшаар арван жил ажиллаж байхдаа хоёр цэцэг тарьсан. Нэг нь Сарнай, нөгөөх нь Ялдам цэцэг буюу манайхан Хонхон цэцэг гэж ярьдаг. Хонхон цэцэг маш олон төрөл байдаг. Бүх төрлийн тарьж үзсэн. Түүнээс хойш л цэцгэнд донтсон хүн дээ.

-Цэцгэнд донтсон гэхээр нэлээд олон төрлийн цэцэг тарьж байсан гэсэн үг үү?

-Нэг үе үнэхээр цэцгэнд донтсон. Харсан цэцэг болгон гоё, сайхан санагдаж ургуулж байсан. 200 гаруй төрлийн цэцэг тарьж байлаа. Нэг цэцэг гэхэд л 2-3 төрөл. Олон төрлийн цэцгийн нэг дор ургуулж арчлах нь жаахан төвөгтэй. Учир нь нэгнээсээ үүдэн өвчлөх, гэмтэх тохиолдол элбэг. Зарим цэцэг хачигтдаг, эрвээхэйд идүүлэх зэрэг арчилгаа их шаарддаг. Тийм болохоор сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд Шимтэглээ, Хайтан хоёроор илүү дагнаж байна. Энэ хоёр өвчлөх нь бага. Нар ус хоёрыг нь тааруулахад л сайхан ургадаг.  Тэгээд ч тэсвэртэй, үрийг нь өөрөө түүж ургуулж байгаа болохоор илүү гоё санагддаг.  Ер нь цэцэг надаас, би цэцэгнээс салж, уйдаж үзээгүй.   Би удахгүй өөртөө биш, цэцэгнүүддээ байшин бариж өгнө. Тэгэхгүй бол тав тухгүй байгаад байх шиг надад санагдаад байна.

-Таны яриаг сонсоод байхад цэцэг арчилах нь их нарийн ажил юм шиг санагдаад байна. Зарим хүмүүс услаад, наранд тавиад, тоосыг нь арчих төдийхнийг арчилгаа гэж бодоод байх шиг. Ер нь цэцгийг хэрхэн арчилах вэ?

-Цэцэг амьтай, хүний хэл, яриа, орчинг мэдэрдэг амьд зүйл. Цэцэг арчилж ургуулах нь өөрөө их ариун ажил. Тогтмол цэцэгтэйгээ ярьж, сайхныг нь магтаж байвал илүү гоё ургадаг юм шиг надад санагддаг. Тухайн цэцэгний онцлог, төрөл зүйлээс шалтгааж арчилгаа өөр өөр байна. Хүмүүсийн дийлэнх нь  услах, наранд тавих, том навчтай цэцэгний тоосыг арчих зэрэг арчилгаа хийдэг л дээ. Энэ нь зөв. Гэхдээ тухайн цэцэгнийхээ онцлогийг мэдэж арчилах нь хамгийн чухал. Цэцгийг ерөнхийд нь хэд хэдэн хэсэгт хувааж арчилах шаардлагатай. Усалгаа, наранд байлгах, хөрс бордоог нь сэргээх, шавьжны хор цацаж байж сая бүрэн арчилгаа болно. Жишээ нь, Шимтэглээ, Хайтан хоёрыг  байнга услах шаардлагагүй. Долоо хоногт нэг сайн услахад хангалттай. Зарим цэцэг усалгааг нь их хийхээр хар ялаа гар ч хөрсөн дээр нь сууж бордоог нь устгадаг.  Энэ тохиолдолд  усыг нь багасгахаар алга болох жишээтэй.  Дээрх арчилгаанаас гадна цэцэгний хөрс хамгийн чухал. Цэцэгнүүдээ нэг удаадаа хөрс, үндсэнд нь очтол нь сайн усалж өгөх хэрэгтэй. Дараагийн усалгааг өнгөн хөрс 1-2 хуруу  болтол нь хатааж өгөх ёстой. Үүнээс доошхи хөрс нь үндэс хүртлээ чийгтэй байгаа гэсэн үг. Зарим хүн өнгөн хөрсөө л услаад орхичихдог. Цэцэгний амин сүнс нь үндэс юм шүү дээ. Тиймээс үндэс хэсгээ байнгаа чийгтэй байлгах хэрэгтэй. Ингэвэл цэцэг илүү сайхан ургаж, өвчлөхгүй, тэсвэртэй болдог. Манай хар шороо их хатуу чанартай. Цэцэгний хөрс хэт хатуу болохоор ургалт удааширдаг. Бид хөрсөө сийрэг болгох гэж шороог нь сулладаг. Сүүлийн үед гаднаас хөвдөг хөрс их орж ирж байна. Үүнийг манайхан өөрсдийн хатуу хар шороотойгоо солиод цэцгээ үрсэлж, суулгавал илүү сайн. Хоёр долоо хоноод нэг удаа заавал шавьжны хор цацаж байх хэрэгтэй. Энэ зэргийг сайн хийгээд байхад цэцэг үнэхээр сайхан ургадаг.  

Дүүргийн Засаг даргад хэд, хэдэн удаа хандаж надад талбай, хар шороо гаргаад өгөөч би үнэгүй зүлэгжүүлээд, цэцэг тариад тохижуулаад өгий гэхэд тендерт оролц гэсэн. Би гайхаад юу гэсэн үг вэ хүн үнэгүй юм хийж өгий гэж байхад тендерт оролц гэдэг нь ямар учиртай юм бэ ямар ч хариулт  хэлээгүй.

-Таныг Өмнөговь аймгаасаа цэцгийн үр түүж ирээд ургуулж байгаа гэж сонссон. Зарим нь японы алдарт Сакура цэцэгтэй адил, нэг төрөл гэсэн. Энэ үнэн үү?  

-Надад одоогийн байдлаар Хайтан, Шимтэглээ, Зуу наст, Зул сарын мод, Зүрхний цэцэг, Мөнхрөө,  Жамъянмядаг, Буйлс зэрэг 30 гаруй төрлий цэцэг байна. Бүгдийг нь үрслүүлчсэн. Удахгүй сайхан ургаж дэлбээлээд ирнэ шүү дээ. Өнгөрсөн жилийн зун долоон сард Өмнөговь аймгийн Дэмчигийн хийд рүү гэр бүлээрээ явсан. Тэгэхэд Буйлс цэцэглээд ургачихсан байхаар  дэр хийх гэж үрийг нь түүсэн юм. Дэр хийх гэж түүж авсан үрээ нэг өдөр усанд хийгээд үзсэн чинь соёолоод үндэс нь гараад ирсэн. Тэгээд л тариад эхэлсэн.  Хүмүүс их сонирхож авдаг. Учир нь японы алдарт Сакура цэцэгтэй адилхан. Бараг нэг төрлийнх гэж болно. Ягаан дэлбээ гаргаж цэцэглэдэг. Манайхан өндөр өртөгөөр гаднаас оруулж ирж тарих нь ихэссэн байна лээ. Гэтэл тэр цэцэг нь манай улсад ургаж байна. Монгол нэр нь Буйлс. Ургаад цэцэглээд ирэхээр яг Сакура шиг ягаан цэцэг гарч ургадаг. Би хоёр жил Дэмчигийн хийдээс үр авчирч тарьж байна.  Ягаан цэцэг гараад сайхан ургадаг юм байна лээ. Миний цэцэгсийн нэг давуу тал, бахархдаг зүйл нь ихэнх нь говийн буюу хээрийн зэрлэг цэцэг. Говийн цэцэг тэвсэртэй, арчилгаа бага шаарддаг. Усалгаа, нар хоёрыг нь тааруулсан байхад л цэцэглээд байна. Хонход харганыг бас авч ирсэн. 130-150 см өндөртэй ургадаг.

-Өдөрт хэчнээн төгрөгийн орлого олж байна вэ. Нэг үрсэлгээ хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Янз бүр л дээ. Одоо улирал нь эхэлчихсэн болохоор хүмүүс их сонирхож авч байна. Өнөөдөр л гэхэд би 100 мянган төгрөгийн үрсэлгээ зарчихаад ирлээ. Нэг үрсэлгээг 500 төгрөгөөр зардаг. Суулгаад үндэслэсэн, цэцэглэсэн нь 5-7 мянган төгрөгөөр зардаг. Нэг болон олон настын үр. Намар  цэцэглэсэн байхад нь хүмүүс ерөнхийдөө их авдаг. Өнгөрсөн жилийн намар би Бөхийн өргөөний гадна 14 хоног суугаад 1 сая 500 мянган төгрөг олсон. Энэ нь тэтгэвэрийн надад болоод л байдаг юм. Энэ миний сонирхол, хобби болохоор нэг их үнэрхээд байдаггүй. Долоо хоногт нэг удаа захиалгад гардаг. Бусад өдөр нь үрсэлгээгээ хийж, цэцгээ арчилна. Сүүлийн үед хүмүүс цэцэг тарих, бэлэглэх нь ихэссэн байна. Энэ хэрээр арчилгааны талаар маш их асуудаг.  

-Цэцэг тарихаар танд ямар мэдрэмж төрдөг вэ. Арчилаад байхад үхэх тохилдол гарч байсан уу?   

-Цэцэг тарьж эхэлснээс хойш нэг хоёрхон удаа үхүүлж байсан. Тэр үед гол харлаж байсан. Зарим  хүмүүс намайг гайхах байх. Үр хүүхэд нь биш гэж. Гэхдээ үр хүүхдээс ялгаагүй шүү дээ. Үр байхаас нь ургуулж цэцэглүүлж үндэстэй  болгон гэдэг чинь амар ажил биш.  Харин ургаж байгааг нь хараад улам л дурладаг. Хайтан цэцэг үхэх нь амархан. Би цэцэгнүүдээ ихэнхийн усанд үндэслүүлдэг тэгэхээр хурдан ургадаг.  Ер нь цэцгээ үхүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ авна.

-Танд хамгийн их арчилгаа шаардсан,  ургаж өгөхгүй байгаа цэцэг байна уу?

-Миний тарьж байсан цэцэгнүүдээс сарнай хамгийн их арчилгаа шаардаж байсан. Надад сарнай их эмзэг шиг санагддаг. Тогтмол шавьжны хор цацаж байхгүй бол хачигт бариулчихна. Одоо тарихаа больсон. Би Зуузаахайг ургуулах гэж 7-8 жил болж байна. Хүмүүсээс туршлага солилцоод, норм журмын дагуу хийгээд байхад огт ургахгүй юм. Цэцэг амьтай, орчныг мэдэрдэг, хүний хэл яриаг ойлгодог гэдэг нь үнэн. Би үүнийг нүдээрээ үзсэн. Өнгөрсөн жил манай сумын 90 жилийн ой болоод цэцэрлэгт хүрээлэн тохижуулж өгсөн. Эндээс нэг метр гарамтай хоёр Ялдам цэцэг аваад явсан. Шуудангийн унаанд суулгаад төлбөр мөнгийн өгөөд аваад очсон чинь 7 хонолгүй үхсэн. Арчилгаа хийгээд байхад сэргээгүй. Цэцэг хүртэл орчноо дагаад  өөрчлөгдөж байдаг. Ялдам цэцэг тэр бүр арчилгаа шаардагдаад байдаггүй тэсвэртэй цэцэг. Гэтэл нэг л болж өгөөгүй.  

-Цэцэгчин хүн өөрөө цэцэг бэлгэнд авахаар хэр баярлах уу?  

-Баярлана шүү дээ. Надад хүмүүс цэцэг бэлэглэхдээ танд байгаа байх, гэхдээ гоё цэцэглэсэн шүү гэж хэлээд өгдөг. Өөрөө хүнд бэлэглэхдээ болж өгвөл зэрлэг цэцэг бэлэглэхийг илүүд үздэг. Учир нь тэвсэртэй байдаг юм.

-Зун болохоор хотын төвөөр нэг  наст цэцэг суулгадаг. Үүнд хэдэн тэрбумаар нь төсөвлөж байгаа харагддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нэг наст цэцгийг хотын төвөөр гэдэг чинь шуудхан хэлэхэд буруу шийдвэр, нүдээ олоогүй ажил шүү дээ. Манай улс баялаг орон. Яагаад говь, хээрийн зэрлэг цэцгийн үрийг авчираад суулгаж болдоггүй юм. Хээрийн зэрлэг цэцэг ургаж гүйцээд дэлбээ нь хагдарч унахад нь үрийг нь гялгар цаасаар хучаад орхичиход дараа жил нь дахин ургадаг. Намуун, Удвал, Жамъянмядаг, Буйлс зэрэг цэцэгс тарихад болохгүй гэх газаргүй. Жил болгон мөнгө үрж нэг наст цэцэг тарих шаардлагагүй. Нийслэл хотын өнгө үзэмж гэхээс илүүтэй үүний цаана мөнгө идэх арга байгаа шүү дээ. Би Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэн. Хороон дээр янз бүрийн хурал болохоор очдог. Дүүргийн Засаг даргад хэд, хэдэн удаа хандаж надад талбай, хар шороо гаргаад өгөөч би үнэгүй зүлэгжүүлээд, цэцэг тариад тохижуулаад өгий гэхэд тендерт оролц гэсэн. Би гайхаад юу гэсэн үг вэ хүн үнэгүй юм хийж өгий гэж байхад тендерт оролц гэдэг нь ямар учиртай юм бэ ямар ч хариулт  хэлээгүй. Энэмэтчилэн мөнгө идэх аргаа олчихсон хүмүүс олон байна.   

-Эмэгтэйчүүд Лиш, Лиляа, Сараана гэх зэрэг цэцэгт дуртай гэж ярьдаг. Танд энэ төрлийн цэцэг байгаа юу?

-Би гаднаас оруулe ирдэг цэцгийг болж өгвөл тарихгүй байх юмсан гэж боддог. Учир нь манайд хүний эрүүл мэндэд сайн нэн ховор маш  сайхан цэцэгс бий. Ер нь тарих дургүй. Оролдож үзээгүй юм байна.

-Гаднаас оруулж ирсэн үр, хээрээс түүсэн цэцгийн үр хоёрт ялгаа бий юү?

-Ялгаатай байлгүй яахав. Урдаас оруул ирсэн цэцэгний үр дийлэнх нь нэг наст. Хээрээс түүсэн цэцгийн үрийг нэг л үндэслүүлээд авчихсан байхад ургаад л байна. Сайн арчилаад боломжийн бүрдүүлээд өгчихвөл жилийн дөрвөн улиралд цэцэглэсэн хэвээрэй байх боломжтой.

-Цэцэгнээс гадна та нэлээд олон төрлийн жимс, хүнсний ногооны мод суулгасан харагдаж байна. Намар ургац арвин авах уу?

-Чацаргана, үхрийн нүд, аньс, мойл, хад, өргөст хэмх, улаан лооль зэрэг жимсний цөөхөн хэдэн мод бий. Намар ургац авах гэхээс илүүтэй хэрэглээгээ хангаад болоод л байдаг юм.

Ийнхүү цэцэгний тухай ярьж суухдаа Ж.Дөшбат гуай үрсэлгээнүүдээ хайрласан, хүндэлсэн, бахархан харж байсан юм. Одоохондоо үрсэлгээ эхэлчихсэн болохоор миний охин сайхан цэцэгсийг минь харж чадахгүй явж байна даа. Долдугаар сарын дундуур манайд заавал ирээрэй. Өнгө, өнгийн дэлбээгээ нээсэн харахад нүд баясч, сэтгэл сэргэм сайхан цэцэгстэйгээ эгч нь хүлээж байя хэмээн дотно урилгатайгаар энэ удаагийн ярилцлагаа өндөрлөж байна. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Даваа
Ээ зайлуул аа, нөгөөхийгөө бас доош нь хийчихжээ бас
2016/05/04 103.17.108.42
цэцэгсийн хатан ээж
2016/04/30 103.17.108.42
Xурандаа Ж.Машбаатар
Сайн байна уу Дөшбатаа баяр хүргэе змаш сайн байна хүн өөрийн гэсэн хобби хийж чаддаг юмтай байх сайхан. энийг уншвал холбоо бариарай .99189506
2016/04/28 103.17.108.42
jagaa
zuzaaxai urgadaggui xun gj baidag baixaa. minii xudaldaj avsan zuzaaxainuud ene jil bugd davirxai shig um garaad xavtgai tsagaan shavij garaad eruusuu urgaxgui bgoooo
2016/04/27 103.17.108.42
ЗӨВ ШҮҮ
2016/04/26 103.17.108.42
Дөшбат
цэцэг мэддэггүй, цэрэг мэддэггүй хүнд ярилцлага өгөхөд ингэж л бичдэг юм байна хө.
2016/04/26 103.17.108.42
Дөшбат
кккк энд ургуулах гээд буруу биччихжээ. цэцэглүүлэх гэж уг нь ярьсын.. зузаахай надад цэцэглэх маш дургүй. яагаад тэгдэгийг бүү мэд. дурлаад л маш олон төрлөөр нь тариад цэцэглүүлж чадаагүй ш дээ. .. бас дэгсдүүлээд биччихсэн зүйл нилээд байнаа. .. ..
2016/04/26 103.17.108.42
Баска
таны утасыг авмаар бна
2016/04/26 103.17.108.42
zuzaahaig urguulah gj 7, 8 jil bolj bn gen uu? zuzaahai harin ch archilgaa bagatai hurdan urgadag tsetsegledeg tsetseg shde bi lav hamgiin ahn zuzaahai tarij tgd jil bolood tsetsegleed urgasan humuus haraad pooh iim ih tsetsegledeg yumuu geed l
2016/04/26 103.17.108.42
уншигч
Сэтгүүлч, цэцэг таригч хоёрын аль алиных нь мэдлэг тун тааруухан юм аа. Хүнд хэрэгтэй юм алга шив дээ. Бас ядахад их мэдэмхий гээч.
2016/04/26 103.17.108.42
Zochin
Yu gej yariltslaga hiisen huniihee utasnii dugaariig olond zarlah be dee.
2016/04/26 103.17.108.42
Цэцэг сонирхогч
Сэтгүүлч хүн байж он сар өдөр бизнес хийж байгаа хүнтэй ярилцсан тэр хүний тухай мэдээлэл өгч байж утасных нь дугаарыг өгч болдоггүй юм байх да.Нийтлэлийг нь уншсан ч мэдээлэл авч чадсангүй шүү дэ.
2016/04/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment