8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр охины ордныхныг азтай учрал хүлээж байна

2016-04-26 10:09:00

Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр анхаарлаа төвлөрүүлэхэд олон зүйл саад болж магадгүй. “Битгий саад бол” гэсэн бичиг өлгөж, утсаа унтраа. Цахилгаан тасрах, төхөөрөмж доголдох зэрэг асуудал гарч болзошгүй. Цалингаа нэмүүлэхээр даргадаа хандах буюу шинэ ажил хайна. Зарим Хонь нүүхээр шийднэ. Юуг авах, хаяхаа шийдэж чадахгүй эргэлзэх бололтой.

Үхэр - (4/20-5/20)
Бүхий л харилцаа холбоо сайн байна. Зорилгодоо хүрэх хэмжээний мөнгөн орлого орно. Үүнээс үүдэн томоохон ашиг олох магадлалтай. Эмэгтэйчүүдийг харамсалтай нь богино хугацааны хайр дурлал хүлээж байна. Архаг хууч сэдрэх аюултай тул эрүүл мэнддээ анхаар. Цагаа зөв хуваарил. Зүүд тань зөнтэй байна. Үдээс өмнө ажил хэргийн уулзалт зохион байгуулах хэрэггүй. Биеийн хүчний ажлаас зайлсхий.

Ихэр - (5/21-6/21)
Хүмүүст бурууг тохож, тэднийг хянахыг хүсэх бөгөөд таны атаач зан хөдлөх бололтой. Бусад хүмүүс заавал тантай адилхан байх ёсгүй гэдгийг сана. Үргэлж ялахын оронд асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх аргыг ол. Болгоомжтой байхгүй бол хэт их зарлага гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл та ямар ч ашиггүй зүйлд мөнгөө цацна гэсэн үг. Төлбөр тооцоогоо төлж, мөнгөө хямгад.


Мэлхий - (6/22-7/22)
Яг одоогийн хувьд бодож санаж бодсоноо шууд ярих гээд байдаг зангаа дарах нь зүйтэй. Хэрэв та дарга л биш бол хамт ажиллагсадынхаа ажлын гуйцэтгэлийн талаар шүүмжлэлээ өөртөө үлдээ. Үгүй бол тэсрэх аюултай. Олны өмнө үг хэлэх, сургалт семинар явуулах замаар амьдрах мөнгөө олдог бол энэ нь таны хувьд чухал амжилт. Гэхдээ та биеэ тоосон, бүхнийг мэдэгчийн дүр гаргахаас зайлсхийх хэрэггэй.

Арслан - (7/23-8/22)
Бусад хүмүүс таны хүйтэн хөндий царайгаар бахаа хангаж мэдэх л юм. Гэхдээ хүн гаднаа харагдаж байгаагаас илэрхий өөр байдаг. Өөрийн хүсч байгаа зүйлээ байх ёстой газарт аваачихдаа хянуур байхад илүүдэхгүй. Хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг танихад таны сэтгэл гонсойх болно. Үнэнч шударга занг эрхэмлээрэй. Таны шийдвэрлэх асуудал дарааллаа хүлээжээ. Санхүүгийн эртний асуудлууд ил болж, даамжирч болзошгүй.

Охин - (8/23-9/22)
Өнөөдөр та ямар ч ажлыг итгэл дүүрэн хийж чадна. Олон сонирхолтой, азтай учрал таныг хүлээж байна. Таны ойр дотны хэн нэгэн таныг өөрт нь ямар хэрэгтэй чухал хүн болохыг хэлнэ. Найз нөхрийн хүрээгээ тэлэхийг хүсч байгаа бол ямар нэг клуб нийгэмлэгүүдэд элссэнээр олон шинэ хүмүүстэй танилцана. Хүмүүстэй хамтарч хийсэн ямар ч ажил бүтэмжтэй байх болно. Спортын уралдаан тэмцээн амжилттай байна.

Жинлүүр - (9/23-10/22)
Ажил хэргийн асуудлаа нарийн хянах өдөр. Эргэн тойрны хүмүүс болон хамтран зүтгэгчээсээ илүү гар. Ирээдүйгээ төлөвлөж, алдаанаасаа суралц. Мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж өөртөө итгэх итгэлээ сэргээ. Уур бухимдал сэтгэлиин хямралаа дотроо даралгүй дотны хүнтэйгээ хуваалц. Өнөө орой та ямар нэгэн асуудалд санаа зовсноосоо болж стресст өртөж магадгүй. Гэхдээ таны хайртай хүн сэтгэл санааг тань дэмжинэ. Санааа зовох хэрэггүй, та тэдэнд үнэлэгдэнэ.

Хилэнц - (10/23-11/21)
Cap өнөөдөр Мэлхийн орд руу хөдөлж, боловсрол, аялалыг тань илтгэдэг нарны 9-р гэрт нөлөөлөх болно. Хилэнцүүд илүү өндөр боловсрол олж авахын тулд гадаад руу явахыг хүснэ. Хэрвээ та солилцооны оюутан болох, тэтгэмж, тэтгэврийн тухай хөөцөлдөх гэж байгаа бол эерэг мэдээ сонсоно. Мөн паспорт, ногоон карт, аяллын виза авах хүсэлт гаргахад яг тохиромжтой үе. Бусад хүний сэтгэл санааг мэдрэхийг хичээ. Сонголт бүрийг шалгаж үзэхээс нааш хуумгай хөдөлж шийдвэр бүү гарга.  

Нум - (11/22-12/21)
Өнөөдөр та бусдын нөлөө эсвэл сэтгэл хөдлөлдөө бүрэн автах төлөвтэй. Үүнийг ажил дээрээ ч мэдрэх болно. Дотны хүнтэйгээ ам мурийж магадгүй байна. Гэхдээ та нөхцөл байдлыг маш түргэн ухамсарлан, дүгнэж, буулт хийхийг хичээх нь зүйтэй. Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшруулах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй.

Матар - (12/22-1/19)
Ажлын үйл явц хурдан шуурхай байх нь хамт ажиллагсдын итгэлцлийг төрүүлж халуун дулаан орчныг бүрдүүлнэ. Зарим үед амьдралын таагүй зүйлсийг сонсох шаардлага гарна. Өнөөдөр та үүнээс зугатааж чадахгүй. Хэрэв таны талаарх шүүмжлэл ирвэл хүлээж ав. Сөрөг байдлыг эерэг тийш нь эргүүл. Орчин үеийн эмчилгээний талаарх таны сонирхол олон хүнийг ажил мэргэжлээ өөрчлөх талаар бодоход хүргэнэ.

Бумба - (1/20-2/18)
Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож, нийгмийн харилцаанд нөлөөлж магадгүй. Ажилдаа төвөг учруулахгүй, дэг журамтай байх хэрэгтэй. Үүссэн асуудлыг шийдсэнээр та зорилгодоо хүрч чадах болно. Найз нөхөд, хөршүүдийн харилцаагаа хадгалж үлд. Эрүүл мэнддээ анхаарч, шаардлагатай бол нэмэлт шинжилгээ хийлгэ.  

Загас - (2/19-3/20)
Холилдсон чиг хандлага өнөөдөр голлон тоглох ба төсөөлж ч байгаагүй ажлын дарамт төлөвлөгөөг тань замбараагүйдэлд хүргэнэ. Өөрийн юу бодож байгаагаа ярихаас татгалз. Та хүмүүст амархан уурлаж, үйл явдлыг тэсрэхэд бэлэн болгож магадгүй. Хэдийгээр хүүхдүүд тань таниас эрч хүч шаардсан тоглоом тэдэнтэй цуг тоглохыг хүслээ ч, та тэднийг хангалттай гүйцэж чадахаар бие тань тийм ч сайн бишийг мэдрэх болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл