-4o
Улаанбаатар хот
mobile menu

49 дэх хоногийн Дээгийгийн дурсамж

2015-11-26 12:52:00

Хайртай гэргийгээ алдсан цагаасаа хойш цахим хуудсаараа харуусал, гашуудал, сэтгэлээ хуваалцсаар байгаа Т.Дэлгэрмөрөн өнөөдөр ч гэсэн бичсэн байна.

Өнөөдөр  талийгаачийн 49 хоног болж байгаа тул Дээгий Жулианаагаа ийнхүү дурссан байна.

"Зовлон жаргалын дундаас БИЕ СЭТГЭЛ хоёрыг хайраараа өлгийдсөн амь минь,бидэн хоёрыгоо хүний орчлонд үлдээгээд 49 хонолоо өнөөдөр.

Тэр аймшигт мөчөөс хойш гэгээрч амирласан эхнэр минь, гэргий минь, амраг минь, хайр минь, амь минь, бурхан минь хүмүүн бидний ертөнцөд нэгэн гайхамшгийг харуулсан юм. Тэр бол БИЕ, СЭТГЭЛ хоёр нэг биш гэдгийг нотолсон ухаан байлаа. Атгасан элс цацсан юм шиг тархсан хорт хавдрын эс бидний нүдэн дээр түүнийг минь дөрөвхөн сарын дотор идэхэд, хариуд нь тэр ХАТАН ЗОРИГТОН өвдөлтийн дээдийг өөрийн бие оюун ухаанаас ангижруулж, сэтгэл гэгч хүнээс ялгардаг агуу эрч хүчээрээ бусдад инээд бэлгэлсээр, энгэр цээжинд минь эрхэлж наалдсан сүүлчийн өдөр юу ч болоогүй юм шиг, бурхаан! охиноо аваад ир гэж намайгаа өөрөөсөө холдуулж уйлж гаслах вий хэмээн биднийг хайрлсандаа, өр зүрхний хайртай эмээгээрээ толгойгоо түшүүлсэн байлаа.


Бурхаан би чамайгаа маш их санаж байна, би чамаараа маш их бахархаж байна, чамайгаа дэндүү л үгүйлж байна даа.
Ахан дүүс минь ээ энэ бүхэн түүний минь сүүлчийн хүсэл байсан юм. Тэрээр хүн гэгч ямар агуу хүчтэй болохыг, үнэнч хайр үүрд мөнх оршсоор байдгийг, тэнгэрийн ертөнц бурхны оронд морилохдоо, үлдээж орихсон нандин бүхнээрээ баталгаа болгосныг, энэ өдрийг хүртэл сонсож нэгэнтээ өнгөрч байгаа биз ээ та нар минь.


Миний бичиж үлдээсэн, түүний минь та бүхэнд захиж хэлүүлсэн бүхнээс авахыг нь олзолж, хаяхыг нь гээх ухамсарт чинь итгэж 38 тай аав би цааш урслаа.
Бид бүхнийг бурхан ивээж байгаасай"

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
l
hoorhii do,buthan ta 2g iweeh b
2016/02/29 103.17.108.42
enhee
HUMUUSEE tengert bgaa hairin BURHAND l itge. Tuun shig aguu baihgui. Ene bol Esus hristiin aaw, bidniig buteegch BURHAN ETSEG, TUUNII HUU ESUS HRIST SHUU
2016/02/15 103.17.108.42
х
Р
2016/01/05 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 65