8o
Улаанбаатар хот
mobile menu

Вангагийн хойд дүр хаанаас тодров

2016-04-27 13:23:00

Вангагийн хойд дүрийг Каэдэ Убер гэдэг аж

Хүн төрөлхтөний ойрын ирээдүй болох 21-р зуунд ямар үйл явдлууд болох талаар Болгарын алдарт зөнч Ванга зөгнөж байсан.

Тэрбээр 12 настай байхад нь  хар шуурганд өртөж хараа нь муудаж эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш ирээдүйг зөгнөн хэлэх увидас нь улам нэмэгдсэн байна.  

Түүнийг нас барснаас дэлхийд болох үйл явдлыг зөгнөсөн хүн ховор хэдий ч саяхнаас нэгэн бяцхан охин хүн төрөлхтөнд юу тохиолдохыг зөгнөж эхэлсэн гэнэ.

Зөнч Вангаг нас барснаас хойш олон жилийн дараа Францаас хойд дүр нь тодорчээ. 12 настай франц охин дэлхийн ирээдүйг зөгнөн хэлэх болжээ.

Зөнч охиныг Каэдэ Убер гэдэг бөгөөд зарим судлаачид түүний талаар баримтад кино хийж эхэлсэн байна. Охин Францын Монпелье хотод амьдардаг бөгөөд Алжир гаралтай аж. 2011 онд Каэдэг охин долоон настай байхад түүний ер бусын чадвар ил болсон бөгөөд эрдэмтэд охины паранормал чадварыг сорихын тулд Орос руу авч явжээ. Учир нь охин зүүдэндээ Вангатай ярьсан гэдгээ хэлсэн байна.

Тиймээс охиныг үнэхээр зүүдэндээ Вангатай ярилцсан эсэхийг шинжлэх ухааны туршилтаар сорих хэрэгтэй гэж үзсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл