8o
Улаанбаатар хот
mobile menu

Хос дуучид Соёлын тэргүүний ажилтан боллоо

2016-04-28 08:50:00

Өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө нийтийн дуучдын дунд уран бүтээлээ туурвиж яваа хос дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ. Хос дуучдыг дуунд хайртай ард түмэн нь “Охин үр”, “Хос орчлон”, “Үгүйлэн санана”, “Насны хайр” зэрэг олон дуугаар нь илүү сайн таньдаг бөгөөд яах аргагүй л нийтийн дуучдын дунд өөрсдийн байр сууриа хадгалж, өнгө төрхөө тодорхойлж яваа гэдэгтэй нь маргах хүн бараг байхгүй билээ. Мөн  залуу дуучдынхаа дунд үлгэр жишээ, хөдөлмөрч уран бүтээлч гэдгээрээ илүү үнэлэгдсэн тэднийг төр ийнхүү шагнаж урамшуулж, илүү ихийг хийж бүтээх итгэл хүлээлгэж, нүдээ олсон шагнал хэмээн уран бүтээлч найзууд нь ярьдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Пээш. Энэ 2 одоо дуучин уу тээ. Шал завхарсан юм.
2016/05/06 103.17.108.42
нгэ мөсөн гавьяат өгчихгүй
2016/04/28 103.17.108.42