8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно

2016-04-29 07:33:00

Өнөөдөр аргын тооллын 2016.4.29, Баасан гараг. Билгийн тооллын: 22.Хаврын адаг луу сар. Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өглөөний нар 06.38 минутанд мандан 21.02 минутанд жаргана.

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, бурханы ёс ба тарни бүтээх амраг нөхдийг хураахуйд сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment