Саяхан Малайзын нэгэн тосгонд ямаанаас хүн нүүртэй ишиг гарсан тухай мэдээллийг хүргэсэн.Хүн дүрстэй ишиг удалгүй үхсэн ч фермийн эзэн ишгийг албаныханд шинжлүүлэхээр өгсөн бөгөөд холбогдох хүмүүс ажлынхаа эхний үр дүнг гаргасан байна. Малайзын Хөдөө аж ахуйн яамныхан шалгалтаар хүн нүүртэй ишигний эх ямааг хүн хүчирхийлсэн байж болзошгүй ул мөр олдсон гэнэ. Энэхүү таамгийг ишиг төрөхдөө хүйгүй байснаар нь нотолж болох юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр хүн нүүртэй ишиг төрсөн нь генийн гажуудал биш, харин хоёр өөр төрлийн амьтан эвцэлд орж, эрлийжсэн байх магадлалтай гэж мэдээлж байна. Шинжилгээний эцсийн хариу хараахан гараагүй байгаа аж
Эх ямааг хүн хүчирхийлсэн байх магадлалтай гэв
2016-04-29 16:10:00