8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүргэдтэй мөргөлдсөн онгоц осолджээ

2016-05-05 12:34:00

Бүргэдтэй мөргөлдсөн онгоц осолджээ

АНУ-ын түүхэнд онгоц бүргэдтэй мөргөлдсөний улмаас хүмүүс амь эрсэдсэн анхны тохиолдол болсон байна. Тодруулбал АНУ-д Cessna-172 загварын хөнгөн хөдөлгүүрт онгоц агаарын орон зайд нислэг үйлдэж явахдаа цагаан толгойт бүргэдтэй мөргөлдөн унажээ.. Аляск мужийн Анкориж хотын ойролцоо тохиолдсон энэхүү ослын улмаас хөлгийн бүхээгт явсан дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Урд өмнө нь онгоц ямар нэгэн шувуудтай мөргөлдөх тохиолдлууд гарч байсан хэдий ч ингэж хүний амь эрсдэж  байгаагүй байна  Онгоцны сүйрлийн гол буруутан нь бүргэд байсан талаар шинжээчид ослын газарт үлдсэн өд сөдний хэсгүүдээр тодорхойлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл