БНСУ-ын Пхёнтхэк хотод оршин суух нэгэн эмэгтэйг хүүхдүүдтэйгээ гэртээ байхад орон сууцанд нь гал гарсан байна. Түүнд энэ үед дөрвөн давхрын цонхоор үсрэх үү, эсвэл шатаж буй байшинд хүүхдүүдтэйгээ үлдэх үү гэдэг хоёр сонголт тулгарсан байна. Гал улам хүчтэй асч, хормын төдийд байшинг бүхэлд нь бүрхжээ. Байшингийн гадна харж зогссон хүмүүс “Хүүхдүүдээ шид, зүгээр л шидчих” гэж зэрэг зэрэг орилж байжээ. Ийнхүү тэрээр удалгүй хүүхдүүдээ нэг нэгээр нь цонхоор шидэж эхэлсэн байна. Долоон сартай, гурав болон дөрвөн настай хүүхдүүдээ ийнхүү шийдсэний дараа тэрээр өөрөө үсэрчээ. Аз болоход тэд бэртэж гэмтээгүй, эрүүл саруул үлдэж, галаас аврагдсан байна. Тэднийг тус байшингийн ойролцоо явж байсан Осаны агаарын бааз дахь АНУ-ын цэргүүд тосч аван, амийг нь аварчээ.
Дөрвөн давхарын цонхоор хүүхдүүдээ шидэж аварчээ
2016-05-05 15:14:00