8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн өдөрлөг эхэллээ

2016-05-06 10:50:00

Өвчлөлөөс урдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгох эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэг дор олгох зорилгоор МҮЭСТО-ноос санаачлан Эрүүл мэнд, спортын яамтай хамтран хоёр дахь жилдээ  “Эрүүл урт наслалт” үзэсгэлэн, өдөрлөгийг зохион байгуулж, эхлүүлсэн байна. Үзэсгэлэн, өдөрлөг өнөөдөр эхэлсэн бөгөөд 7, 8-ны өрүүдэд үргэлжлэх юм байна. МҮЭСТО-ы үзэсгэлэнгийн танхимд болох уг үзэсгэлэн, өдөрлөгт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй хувийн хэвшлийн байгууллага, компани, иргэд оролцож ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, болон бүтээгдэхүүнээ сурталчлан таниулан оролцох аж. Энэ үеэр рашаан сувилал, уламжлалт эмчилгээ, бариа засал, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл хооллолтын төвүүд, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх бөөний төв зэрэг нийт 50 гаруй байгууллага, компани, хувь хүмүүс оролцох юм байна. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment