8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ

2016-05-07 12:56:00

"Эрүүл урт наслалт” үзэсгэлэн, өдөрлөг өнгөрсөн тав дахь өдөр МҮЭСТО-д эхэлсэн. Үзэсгэлэн өдөрлөгт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, рашаан сувилал, уламжлалт эмчилгээ, бариа засал, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл хооллолтын төвүүд, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх бөөний төв зэрэг нийт 50 гаруй байгууллага, компани, хувь хүмүүс оролцож өөрийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааны цогц мэдээллийг иргэдэд хүргэж байна. Мөн өдөрлөгийн үеэр зүрхний бичлэг, эхо оношлогоо, сахарын хэмжээг үнэ төлбөргүй тодорхойлуулах боломжтой. Өдөрлөг өнөөдөр маргааш өдрүүдэд үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл