8o
Улаанбаатар хот
mobile menu

18-30 насныхны анхааралд

2016-05-09 14:19:00

18-30 насны иргэдийг дархлаажуулах нэмэлт дархлаажуулалтын 624 мянган хүн тун вакцин тавдугаар сарын 5-нд иржээ. Дээрх насны иргэд энэ сарын 12-25-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулах “Улаанбурханы эсрэг хамтдаа" улаанбурхан улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах ёстой.

624 хүн тун вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албанаас зохих журмын дагуу хүлээж авсан бөгөөд аймаг, нийслэлийн дархлаажуулалтын цэгүүдэд олгох юм.

Улаанбурханаар өвчилж буй хүмүүсийн 47 хувийг  15-29 насныхан эзэлж, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа тул ийнхүү нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон.

Нэмэлт дархлаажуулалт үнэ төлбөргүй бөгөөд оюутан залуус, ажил эрхлэгчид нь тухайн байгууллага, сургуулиараа дамжуулан харьяа Дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэг, төв дээр хамрагдана.

Харин тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд тухайн амьдарч буй газрынхаа харьяа Дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэгт хандан нэмэлт дархлаажуулалтдаа хамрагдах юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
otgoo
zuitei
2016/05/09 103.17.108.42