Туркийнхнийг террористуудын хамсаатан хэмээн В.Путин дэлхий дахин зарласанаас хойш Туркийнхан энэ талаарх мэдээллийг анх нийтлэсэн сонины эрхлэгч болоод сэтгүүлчдийг хорьсон. Тэднийг улсын нууц задруулсан хэргээр баривчилсан юм. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Оросоос уулчлалт гуйхгүй” гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Манай агаарын хилийг зөрчсөн хүмүүс уучлалт гуйх ёстой. Манай нисгэгч, манай зэвсэгт хүчин зүгээр л үүргээ гүйцэтгэсэн. Тэд дүрмээ биелүүлсэн” гэж хэлжээ. Мөн Эрдоган мөн Оростой харилцаагаа муудуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Оросын “Су 24” онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөнөөс гадна анхааруулгыг үл тоосон учир гал нээсэн хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас нь мэдээлээд байгаа юм.