Энэ сарын 13-ны шөнөөр Францын нийслэл Парист хэд хэдэн цуврал халдлага үйлдэж энгийн номхон олон хүний аминд хүрсэн билээ. Алан хядагчид энэ үеэр ашигласан зэвсэг болох автомат буугаа интернетээр захиалж Германаас худалдан авсан байна хэмээн германы Bild хэвлэлд бичжээ. Парисын энэ аймшигт хэрэг явдал германы нутаг дэвсгэрт гарахаас урьдчилан сэргийлж, парист болсон хэргийн нөхцөл байдлыг мөрдөн шалгаж байсан германы мөрдөн байцаах албаныхан парист халдсан алан хядагчид ашигласан автомат буугаа интернетээр захиалж зэвсгийн наймаачдаас германд худалдан авсан болохыг тогтоосон байна.
Парист халдагсад автомат буугаа Германаас худалдан авчээ
2015-11-27 13:56:00