8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Төрсөн охиноо жорлонд хаяж, түрээсийн орон сууцанд орох иргэд түлхүүрээ авч эхэлсэн өдөр

2016-05-13 19:00:00

Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа  мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна.

Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Өнөөдөр гадаа хэдий хүйтэн, тэнгэр зангаа өөрчилсөн ч төрийн ордонд улс эх орны ирээдүйтэй холбоотой олон халуун үйл явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Бид тойм хөтөлбөрөө гэрэл гэгээтэй, сайн мэдээгээр эхлүүлж байна. Алматыгийн "Гран При" тэмцээн өнөөдөр эхэлж, манай улсаас 10 тамирчин оролцож байна. Тамирчиддаа амжилт хүсье. 

Алматыгийн "Гран При" тэмцээн өнөөдөр эхэлнэ

 

Өнөөдөр Казахстаны Алматы хотноо олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох сүүлийн "Гран При" тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох бөгөөд ОУХМ Гантөмөрийн Дашдаваагийн удирдлагад барилдах юм. Алматыд нийт 83 орны 250 эрэгтэй, 146 эмэгтэй, нийт 396 тамирчин өрсөлдөхөөро болоод байна.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхлэсэн  бөгөөд медалийн төлөөх барилдаанууд ETV, C1, SPS телевизүүдээр шууд дамжуулна.

 

Түрээсийн орон сууцанд орох иргэд түлхүүрээ авч эхэллээ

 

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2" хороололд 350 орон сууц түрээслэхээр болсон билээ.Түрээсд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн. Нийт 2,407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2,374 иргэн Цахим сугалаанд оролцсон.

Сугалаанд хожсон 350 иргэн тавдугаар сарын 9-нөөс эхлэн төлбөрийн мэдэгдэл хүлээж авчээ.Мэдэгдэл хүлээж авснаас хойш 72 цагийн дотор 3 сарын түрээсийн барьцаа төлбөр, 6 сарын байрны төлбөрөө хийж, гэрээ байгуулснаар түлхүүрээ авч байрандаа орох юм. Тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 330 гаруй иргэн түрээсийн төлбөрийн мэдэгдлээ авч 250 орчим нь төлбөрөө төлж, түрээсийн гэрээгээ байгуулсан байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн байрны түлхүүрийг 5 дугаар сарын 13-нд /өнөөдөр/ ТОСК-ийн байранд олгож эхэллээ.Харин маргааш буюу 5 дугаар сарын 14-нд “Буянт-Ухаа 2” хорооллын Ус дулаан дамжуулах төв байранд олгох аж.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Барилга, Хот Байгуулалтын яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан.

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон Улаанбаатар хотод баригдсан орон сууцанд хуваарьлагдсан квот, журмын дагуу иргэдийг сонгон шалгарууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймагт нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна. 

Б.Чулуудайн оффшор данс стратегийн ордод зориулагдсан уу

 

Татвар төлдөггүй нууц нөхцөлөөр ихээхэн хэмжээний мөнгө хадгалж, эх орноосоо гадуур эргэлдүүлэгч оффшорын хэрэгт  нэлээд хэдэн хүн манай улсаас багтсан. Үүний нэг нь Хотын даргын хүү Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай юм. Оффшор данстануудын эгнээд орсон Кёкүшюзан Д.Батбаяр, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, Дорнын говийн Дэлгэрсайхан, Сү Батболдын ах С.Бат-Очир хэмээх олон жил бизнес хийж байгаа эрхэмүүд ч бас  багтсан. Тэдний дотор байгаа Э.Чулуудайг  бусдын адил  бизнесийн салбарт хал үзэж, халуун чулуу долоотлоо туршлага хуримтлуулсан нэгэн гэхэд хэн ч итгэхгүй. Б.Чулуудай "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд дансыг 2001 онд нээсэн аж. Энэд  нэг анхаарал татаж байгаа юм нь "Strategic Mines Inc" гээд стратегийн орд гэсэн компани нэрнээсээ эхлээд олны анхаарлыг татаж байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Чулуудайн оффшор данс стратегийн ордод зориулагдсан уу хэмээн хүмүүс хардаж байна. Энэ талаар Б.Чулуудай хэлэхдээ  "Оффшорт бүртгэлтэй гээд байгаа "Стратежик майнинг”  компанийг Сингапурын иргэн найзынхаа хамт 2011 онд байгуулж, 2013 онд хаасан. Тухайн үед хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Өөрөөр хэлбэл, миний аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улс төрчийн хүү болсон минь буруутай бололтой” хэмээн өөрийгөө өмөөрч хэллээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Ш.Виктор:Би гурван жилийн хугацаанд 4500 хутга хураасан

 

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй холбогдуулж цагдаагийн байгуллага олон жил ажилласан  ахмад ажилтан Ш.Виктортой ярилцлаа.

-Таньд цагдаагийн байгууллага үүсгэж хөгжсөний 95 жилийн ойн мэнд хүргэе?

-Баярлалаа.

-Та аль нутгийн хүн вэ?

- Завхан аймгийн Алдархаан сумын уугуул хүн. 1958 онд Улаанбаатар хотод ирж суурьшсан. Миний хүүхэд нас болон бүх амьдрал нийслэл хотод өнгөрсөн дөө. Манай ээж аав хоёр хоёулаа эмч  бөгөөд эмнэлэгийн байгууллагад ажиллаж байсан. Аав маань намайг хүүхэд байхад эмч хүн, цагдаа хүн хоёр хүний төлөө явдаг юм аа гэж хэлж байсан. Одоо аавынхаа хэлж байсан  үгийг их бэлэгшээж явдаг юм.

-Арван жилийн сургуулиа хаана төгссөн вэ?

-Нийслэлийн 28 дугаар сургуулийг төгсөөд ардын аримын 028 дугаар ангийн Пуужингийн ангид хувиарлагдаж байсан. Цэргийн алба хаах хугацаандаа бага дарга , түрүүч, ахлах түрүүч цолуудыг хүртэж байлаа. Цэргээсээ халагдаж ирчихээд гутлын үйлдвэрт норомчиноор ажиллаж байсан. Миний амьдралын гараа ажилчин ангиас эхэлсэн.

Монгол залуучуудын төв хорооноос илгээлт авч цагдаагийн байгууллагад ирж байсан. Анх хошууч н.Жүгдэрсүрэн гэдэг хүн дээр очиж цагдаа болж байлаа. Энэ хүний буянаар цагдаагийн байгууллагын ажилд орсондоо одоо хүртэл баярлаж явдаг.

-Цагдаагийн байгууллагад ажиллахаар  илгээлт  авч ирж байсан гэсэн. Анх ирээд ямар албанд ажилласан вэ?

-Анх ирээд хотын цагдаагийн хэв журмын албанд ажилласан. Энэ хэв журмын албандаа арван жил ажилласан. Үүний дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст  22 жил эргүүлийн цагдаа хийсэн юм.  Ингээд цагдаагийн байгууллага 30 гаруй жил ажилласан.

-Төрийн албанд олон жил ажилласан. Энэ хугацаанд хүнд бэрхшээлтэй зүйл хэр их тохиолдож байв?

-Цагдаагийн ажил хүнд хэцүү. Хүний эрдэм мэдлэг, чадвар, хүн чанарыг өндөр түвшинд гүйцэтгэдэг ажил. Үүнийг цагдаагийн байгууллага ажиллаж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа  алба хаагчид маш сайн ажиллаж байгаа. Би цагдаагийн албанд зүтгэж байгаа хүмүүсээ хараад маш их бахархадаг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

ТЕГ, ЦЕГ, АТГ-ын дарга нар Ерөнхий сайдад захидал илгээлээ

 

ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээсэн талаар өчигдөр мэдээлэлсэн.  Уг захидалд юуны талаар бичсэнийг тоймлон хүргэе. 

"... УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг  парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон. Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн....Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах арга нь өнөөх "гүйцэтгэх ажил" гэж нэрлэгддэг мөрдөн шалгах нууц ажиллагаа. Тиймээс  гүйцэтгэх ажлыг "Хүний эрхийг дээдлэх" нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна" гэдгийг онцолжээ.

 

Ж.Хорлоо: Индиго хүүхдийн гэрлэн бүрхүүл гүн өнгөтэй байдаг

 

 

Сүүлийн үед манай улсад Индиго буюу гоц ухаантай хүүхэд төрөх болсон талаар нэлээд ярих боллоо. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар 2000 оноос хойш төрсөн хүүхдийн дийлэнх хувь нь индиго гэдгийг ч онцолсон. Тэгвэл индиго хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ, ямар шинж тэмдгээр илэрдэг, зан байдал болон хэрхэн харилцвал зохих талаар Индиго хүүхдийн хөгжлийн төвийн тэргүүн Ж.Хорлоотой ярилцлаа.

-Индиго хүүхдийн хөгжлийн төв хэзээ байгуулагдсан вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Намайг Жамсранжавын Хорлоо гэдэг. Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл төвийн тэргүүнээр ажилладаг. Би 2005 оноос хойш хувь хүний хөгжлийн чиглэлээр дагнан ажиллаж ирсэн. Анх залуучуудад хүний хөгжлийн талаар сургалт зохион байгуулж, тэдэн рүү чиглэсэн ажил хийж байлаа. Тухайн үед өглөөнөөс орой болтол залуучуудыг хөгжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулсан. Гэтэл  үр дүн маш бага харагдаж, ахиц гарахгүй байсан. Яагаад ажлын үр харагдахгүй байгааг судлаад үзэхэдхувь хүний хандлага, үзэл санаа хүүхэд байхаас нь буюу сургуулийн өмнөх нас буюу бага байхад нь тавигддаг юм байна гэдгийг олж мэдсэн. Нэгэнт хандлага, үзэл санаа нь тогтчихсон хүмүүст сургалт явуулах нь ямар ч нэмэргүй юм байна. Харин бага наснаас нь энэхүү хандлага, үзэл санааг суулгаж өгөх нь зөв. Тэр тусмаа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зөв хандлага, үзэл санаа, дадал хэвшлийг олгох үүднээс 2009 онд Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр магистр хамгаалсан.Магистр хамгаалахдаа “Дөрвөн настай  хүүхдийн зан төлөв, хандлага” сэдвээр судалгааны ажил хийлээ. 2010 онд Индиго хүүхдийн хөгжлийн төвийг нээсэн.

-Сүүлийн үеийн хүүхдүүдийг индиго гэж нэрлэх нь их боллоо. Индиго хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ?  

Индиго хүүхдийн ерөнхий зан төлөв нь “би”-гээ мэдэрсэн, өөрөө илүү шийдвэр гаргах, хэрсүү, зорилготой, эрс шийдэмгий, сонголт хийхийг зорьдог, дүрмийн сэтгэлгээтэй, түрэмгий зан авиртай, бусдын анхаарлын төв байх дуртай, өөрийгөө магтуулах, бие даасан байх гэх зэрэг шинж чанарууд илэрдэг-Индиго гээд байгаа хүүхдийн зан төлөвийн өвөрмөц онцлогууд болох энэ хорвоод төрөх гавъяатай гэж үздэг. Индиго хүүхдийн ерөнхий зан төлөв нь “би”-гээ мэдэрсэн, өөрөө илүү шийдвэр гаргах, хэрсүү, зорилготой, эрс шийдэмгий, сонголт хийхийг зорьдог, дүрмийн сэтгэлгээтэй, түрэмгий зан авиртай, бусдын анхаарлын төв байх дуртай, өөрийгөө магтуулах, бие даасан байх гэх зэрэг шинж чанарууд илэрдэг. Шүүмжлэл хэлэхэд сэтгэлээр гүн гүнзгий унадаг болох нь харагдсан. Монгол хүүхдүүдэд эдгээр шинж чанар, зан төлөв их ажиглагдаж байна.Олон улсад 1970-иад оны үед Идиго хүүхэд төрж байсан гэдэг юм билээ. Тухайн үедкомпьютерийн тусламжтайгаар гэрлэн бүрхүүл буюу Аураг нь судалж үзээд тухайн хүүхдийн зан байдалтай, гаргаж буй ааш, араншинтай харьцуулж идиго хүүхдийг судалж эхэлсэн байдаг. Мөн олон улсын судлаачид 2000 оноос хойш төрсөн хүүхдүүийн 90 хувь нь индиго гэж үзэж байна. Индиго хүүхдийн гэрлэн бүрхүүл гүн хөх, ягаан, цагаан өнгийн Ауратай гэж гарч ирсэн байна. Энэ нь зан байдлын хувьд ингэж илэрч  байгаа шинж тэмдэг. Мөн зан байдлаас гадна индиго хүүхдийг зөн билэгтэй гэж ярьж байна. Одоохондоо манайд төдийгүй олон улсад зөн билигтэй нь ажиглагдаагүй.  Гэхдээ хүүхдүүдийг зөн билигтэй гэж ярихаасаа илүү яаж тэднийг зөв хүн болгох вэ гэдэг талаас нь илүү анхаарах хэрэгтэй. Тиймээс эдгээр хүүхдүүдтэй яаж харилцвал бид зөв хүн болгох вэ гэдэг талаас нь судалгаа хийсэн. Индиго байна уу жирийн байна уу ямар ч ялгаагүй тухайн хүүхэд ирээдүй ямар хүн болох зан чанарын хандлагын 70-90 хувь нь тав хүртлэх насанд нь төлөвшдөг гэдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд индиго хүүхэд байвал зөв харилцан жирийн хүүхэд байвал харилцахгүй байна гэсэн үг биш. Таны хүүхэд ирээдүйн ямар хүн болж төлөвших нь та болон таны хүүхэд хоёрын харилцаанаас үүдэлтэй. Гадаадын зарим улс орнуудыг харж байхад хүүхдээ бага байх тусам нь илүү их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацааг зарцуулдаг.  Харин томроод ирэхдээ хүүхдүүд нь өөрсдөө биеэ даагаад явчихдаг жишиг байна. Гэтэл манайхан бага байхад нь орхичихоод том болохоор нь одоо яах билээ гэж сэтгэлээ зовоож эхэлдэг. Энэ нь буруу. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэгүй авах боломжтой

 

 

Өнөөдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг болсон. Энэ үеэр  Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн юм. Мөн Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө, мэдээлэлийг иргэдэд хүргэж ажилласан. Мөн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултанд хариулж, мэдээ мэдээллээр ханган, жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэгүй олгосон юм.

Хордлогод орсон сурагчдын биеийн байдал хэвийн болсон гэв

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эклерийн болон 61-р сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. “Ньюсвийтфүүдс” компанийн үйлдвэрлэсэн эклерийг идсэн 155 хүн хордлогод орж 97 хүн ХӨСҮОТ-д хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор бүх өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гараад байгаа ба хордлогыг сальмонеллёз бактериар үүсгэгдэж, хүний үйл ажиллагаанаас үүдэн хүнсэнд өөрчлөлт орж хоолны хордлого үүсгэсэн нь тогтоогджээ. Уг үйлдвэр нь бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг бус худалдаанд гаргасан өдрийнхөө он сарыг тавьдаг байсан нь шалгалтаар тогтоогдож 1000 гаруй бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуульд хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Тус сургуулийн “Үдийн цай" хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 611 сурагч хамрагддаг бөгөөд цайны газаргүй тул “Айплмүүн", “Хаан сүү” компанитай гэрээ байгуулан “Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Хөтөлбөрийн батлагдсан цэсний дагуу тухайн өдөр “Алиман cap” хүнсний үйлдвэрт үйлдвэрлэсэн, 70 гр-аар савлагдсан жимстэй боов, "Хаан сүү" үйлдвэрт үйлдвэрлэсэн 100 гр савлагаатай нэрс жимсээр хийсэн “Жимсний жүүс”-ийг түгээсэн байна. Улмаар бага ангийн зургаан бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас гуравдугаар ангийн 23 сурагчид хордлогын шинж илэрсэн. Эдгээр хүүхдүүд өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн болсон” гэлээ.

 

Гурван давхраас дээш өндөртэй барилга барих зөвшөөрлийг дүүргээс олгоно

Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, ил тод болгох зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн зарим үйлчилгээг дүүрэг, хороод руу  үе шаттайгаар шилжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд 3 давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргийн Засаг дарга нартай уулзалт хийж дүүргийн ЗДТГ-аас барилга барих зөвшөөрөл олгох ажил хир ахицтай байгаа талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.

Дүүргүүдэд архитектор, барилгын инженер гэсэн мэрэгжлийн бүрэлдэхүүнтэй, барилга угсралтын ажил эхүүлэх зөвшөөрөл олгох комисс байгуулж, барилга барих зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга "Хот байгуулалтын асуудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Хотын дэд бүтэц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байж чадвал жинхэнэ аюулгүй хот байх болно. Иймд барилгын зөвшөөрөл олгохоос эхлээд, дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг зам, гарц, талбайгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой байхаар хийх тал дээр  онцгойлон анхааран ажиллах хэрэгтэй” гэлээ.

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн драгон салбарын нээлт даваа гарагт болно

 

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
 “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

  • 1558 мталбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө/Server room/
  • Кафе /Coffee shop/
  • Цайны газар/ Fast food/
  • Шударга худалдааны цэг /Fair trade center/
  • Хяналтын камерын өрөө/Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм. 

Амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй.Сайхан амраарай. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kk
ene garchig arai dendenee
2016/05/15 103.17.108.42
Zochin
Uneheer busdiin togloom.toruulsen uree jorlond eej hun hayh hurtel mongol hunii setgel alga boljee.minii eej olon huuhed toruulj sots_iin ued tsatgaj yavaagui ch hun chanartai baijee.adgiin shaarnuudiig uzen yadaj baina.
2016/05/14 103.17.108.42
Нөгөө будлиу өвгөн
Хүүхдээ жорлонд хаясан гэсэн нь хаана бичигдсэн юм бэ? Өдрийн тоймоос олж харахгүй байна.
2016/05/13 103.17.108.42
Будлиу өвгөн
Дүүргээс зөвшөөрөл авах нь 3-аас дээш давхарын барилга гээд гарчиг биччихсэн байна. Юу гэж ойлгох вэ?
2016/05/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment