Монгол Улсад 600,000 гаруй 18-30 насны залуучууд байгаа бөгөөд энэ насныхан харъяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, ажлын газар, их дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт вакцинаа үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм байна. Вакциныг энэ сарын 12-25-ны хооронд хийх аж.