-8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байхаар шинэчлэн тогтоолоо

2016-05-14 13:09:00

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг аж. Гэтэл  хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний тогтоолоор сард 192 мянган төгрөг буюу нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож, есдүгээр сарын 1-нээс нь мөрдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ хуульд заасны дагуу хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байгаа ба хөдөлмөрийн хүний цалин хөлс тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулсан сөрөг үр дагавартай гэж үзсэн тул ийнхүү нэмэгдүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
240000-nemegdeed nemegdeed.GetelMongoliin baar pestorantai bayachuud bolon Solongosiin zoogiin gazarin luivarchidMongoliin hudulmuriin hulsnii dood hemjee chin 192000 turrug , Tiin bolohoor Sariin 350000-aar tsalintsuulna gej Mongoliin sauhan ohid zaluuch
2016/05/15 103.17.108.42
Hudulmuriin hulsnii dood hemjee mash baga bna sh dee.1-tsagt yadahdaa 3$-oor togtoogooch.Olon jil hudulmuriin hulsnii dood hemjeeg nemegduulleegui.Mongol huniihee hudulmuriin unelemjiig Tur zasag ni undur togtooj boldoggui yumuu.Manai Mongol ulsiin hudulm
2016/05/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 114