7o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр төрөхийн удирдлагад хариуцлага тооцохоор болжээ

2015-11-28 14:15:00

Нийслэлийн  “Өргөө” амаржих газарт энэ сарын 21-ний өдөр төрсөн эх эндсэн тухай мэдээллийн дагуу Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын  баталсан удирдамжаар Нийслэлийн Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдлыг үнэлэх  ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Тус ажлын хэсгийн үнэлгээний дүнг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ, НЭМГ-ын удирдлага, Өргөө амаржих газрын удирдлагын багт танилцуулсан байна. Тодруулбал үнэлгээний дүнг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд тус эмнэлгийн удирдлагын багт хариуцлага тооцох, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмыг мөрдөх, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг НЭМГ-ын дарга Ш.Энхбатад үүрэг болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SAIXANBILEG
ERUUL UXAANAAR ASUUDALD XANDAARAI
2016/02/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment