8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмч нар завиар явж, вакцин хийж байна

2016-05-24 10:26:00

Нийслэлийн найман дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий зэрэг нийт 14 аймагт улаанбурхан өвчнөөр өвчлөх тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээг авч эхэлсэн. Энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 18-30 насны хүмүүст вакцин хийж байгаа билээ. Энэ үйл ажиллагаа орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд нийслэлд вакциндаа хамрагдаагүй хүмүүсийн гэрт нь очиж хийж байгаа билээ. Харин орон нутагт хамрагдаж чадаагүй хүмүүсийн гэрт очиж хийж байгаа бөгөөд Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар завиар явж, сумын төвөөс хол амьдарч буй малчин айл өрхийн 18-30 насны залууст вакцин хийж байгаа юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл