8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын эрх баригчдыг айлгаж буй Канадын мисс

2015-11-28 18:19:00

Хятадын Хайнань арлын Саньяа хотноо арванхоёрдугаар сарын 19-нд энэ оны дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн болно. Уг арга хэмжээнд оролцох эрх авсан Канадын миссийн тэмцээний ялагч Анастейше Линийг Хятадын хилээр нэвтрэхийг хориглосон талаар “Thе New York Times”-т мэдээллээ. 

Тэгэхээр 25 настай А.Лин уг тэмцээнд орох боломжгүй болж байгаа бололтой. Дээрх сонинд дурдсанаар Лин бүсгүйд БНХАУ-ын ЭСЯ-наас виз олгохоос татгалзахдаа Хятадад хүний эрхийг хамгаалах, шашны эрх чөлөөний талаар сурталчилгаа хийж болзошгүй хэмээн үзжээ. А.Лин нь Хятадад төрсөн бөгөөд 13 насандаа Канадад шилжин суурьшжээ. Торонто хотод амьдардаг тэрээр Хятадын шашны бодлогыг шүүмжлэгч нэгэн.

Мөн БНХАУ-ын 1999 оноос хойш үйл ажиллагааг нь хориглож ирсэн Фалуньгун хөдөлгөөний гишүүн аж. 2015 оны долдугаар сард А.Лин АНУ-ын Конгресст үг хэсэн удаатай. Түүндээ Хятадад Фалуньгун хөдөлгөөний гишүүдийг тарчлаан зовоодог тухай ярьж байжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Канадад болсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд тэрбээр түрүүлсэн. Титмийн эзэн болсных нь дараа Хятадад амьдарч буй аав дээр нь НАХЯ-ны агентууд ирж айлган сүрдүүлэхийг оролдсон аж. 

Бүсгүй хэдэн долоо хоногийн турш визийн зөвшөөрөл авахаар хүлээж байгаад олгоогүй тул энэ сарын 25-нд Хонгконгийг зорьжээ. Тэндээс виз авах гэсэн боловч бас л бүтээгүй байна. Энэ талаар твиттертээ бичихдээ “Хятадын гаалийнхан намайг Хайнань арал руу нисэхийг хориглолоо. Би Хонгконгт байна. Би тус тэмцээнд оролцох бүрэн эрхтэй, оюутан бөгөөд гоо сайхны хатан хаан. Хятадын эрх баригчид юунаас ингэтлээ айнам” гэжээ.

Канадын Оттава дахь БНХАУ-ын ЭСЯ-наас түүнд виз олгоогүй талаар тайлбар хийхээс татгалзсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkk goo saihnii hatan ch geh shig estoi Big Fuck za
2015/12/19 103.17.108.42