8o
Улаанбаатар хот
mobile menu

Иракийн хэт даврагчид халдлага үйлдэхээр төлөвлөж буй улсуудынхаа төрийн далбааг харууллаа

2015-11-29 12:14:00

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан дэлхийн 60 улсад халдлага үйлдэнэ гэсэн байна.  Хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг нэгдэж, цохилт өгч буй дээрх улсуудыг “Аллахын өшөөтөн. Чөтгөрийн эвсэл” хэмээн нэрлэж “Биднийг доромжилсны хариуд та бүхнийг устгах болно. Тун удахгүй цусан далай урсах болно” гэж мэдэгджээ. Хэт даврагчид 4.13 минут үргэлжлэх видео бичлэгээ твиттертээ байршуулж, халдлага үйлдэхээр төлөвлөж буй улсуудынхаа төрийн далбааг харуулсан байна. Бичлэгийн эхэнд “Урвагчид. Биднийг багаар үнэлэх хэрэггүй. Дөнгөж эхэлж байна. Хөөрхийлөлтэйгээр ард түмнээ үрэгдэхийг харцгаа” гэжээ. Мөн хэт даврагчид Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд халдлага үйлдэхээ сануулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment