8o
Улаанбаатар хот
mobile menu

Нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхийнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2016-05-31 17:53:00

Таны эрүүл мэндийн боловсролд “Алтан мутар” эмнэлэг зөвлөж байна

Нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхийгээс урьдчилан сэргийлэх эдгээр дүрмүүдийг мөрдөх нь эрүүл нуруутай байхын гол үндэс болно.

  • Идэвхтэй хөдөлгөөн хийх. Нугалам хоорондын жийргэвч мөгөөрс нь цусны судасгүй бөгөөд эргэн тойрны эдүүдээс тэжээлийн бодисоо авдаг. Идэвхтэй хөдөлгөөн хийх үед нугалам хоорондын жийргэвч мөгөөрсөнд эргэн тойрны эдүүдээс ашигтай бодисууд нэвтэрч байдаг. Тиймээс идэвхтэй хөдөлгөөн нь нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний тэжээгдлийг нөхцөлдүүлдэг гол хүчин зүйл юм.
  • Сээр нурууны булчингаа хөгжүүлэх. Сээр нурууны булчингаа хөгжүүлэх нь бүх биеийн жингээрээ нугалам хоорондын жийргэвч мөгөөрсөнд ачаалал өгөхөөс сэргийлнэ. Сээр нурууны булчинг хөгжүүлэх дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь булчингийн хэт чангарал, сулралаас сэргийлэхийн зэрэгцээ жийргэвч мөгөөрсний бага зэргийн цүлхийлтийг цааш ахиулахгүй байх сайн талтай.
  • Илүүдэл жин болон хэт турахаас сэргийлэх. Илүүдэл жинтэй болон хэт туранхай байх нь сээр нуруунд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг. Энэ тохиолдолд нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний тэжээгдлийн процесс муудаж, суулт өгснөөр уян хатан чанараа хурдан алддаг.
  • Хэт ачааллаас зайлсхийх. Урт хугацаанд суугаа юмуу зогсоо байрлалаар ажиллах нь нурууны булчинг ихээр чангаруулдаг. Мөн гэнэт юмуу тогтмол их хэмжээний ачаалал авах нь нугалам хоорондын жийргэвч мөгөөрсөнд хортой нөлөө үзүүлдэг.
  • Тамхи татахгүй байх. Тамхи татдаг хүмүүсийн бүх эдийн цусан хангамж муудсан байдаг. Энэ нь нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний нөхөн төлжилтийн процессийг алдагдуулдаг.
  • Сээр нурууны гэмтэл бэртлээс зайлсхийх. Ямар нэгэн шалтгаанаас үүдсэн сээр нурууны гэмтэл нь жийргэвч мөгөөрсийг бүтцийн болон эмгэг өөрчлөлтөнд оруулдаг.
  • Зөв хооллох. Зарим бүтээгдэхүүнүүд нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг бүрдүүлдэг мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг дэмждэг. Тиймээс фосфор, гиалуроны хүчил болон мукополисахаридаар баялаг бүтээгдэхүүнүүд болох далайн загас, далайн бүтээгдэхүүнүүд, сүү, сүүн бүтээгдэхүүн, далайн байцааг хэрэглэх нь зүйтэй.
  • Амин дэм хэрэглэх. Витамин D  болон A, B, C, F, K-ийн бүлгийн витаминуудыг нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Роза
.мэддэггүй л байсан юм. баярлалаа.үргэлж хэрэгтэй мэдээлэл тавьдаг эмчдээ баярлалаа
2016/05/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment