8o
Улаанбаатар хот
mobile menu

Мисс Б.Гүнзаяа "Photo model of the world 2016" тэмцээний III байрт шалгарчээ

2016-06-01 09:19:00

Мисс Б.Гүнзаяа "Photo model of the world 2016" тэмцээний III байрт шалгарчээ

Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүй бий. Тэдний нэг нь “Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа юм. Тэрбээр дэлхийн хэмжээний "Photo model of the world 2016" тэмцээнд оролцож Монголынхоо нэрийг өндөрт гаргажээ. Тус тэмцээн нь Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдсан бөгөөд мисс Б.Гүнзаяа 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарч, "Elegance miss" номаницийн эзэн болсон байна. Түүнийг энэхүү тэмцээнд оролцоход "Мисс Монгол аялал" жуучлалын тэргүүн мисс Б.Гантогоо дэмжлэг тусламж үзүүлжээ. Багаасаа загварын тайзнаа хөл тавьсан Б.Гүнзаяа ИЗИС-ийн хууль зүйн сургуулийг энэ хавар төгсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл