8o
Улаанбаатар хот
mobile menu

ЖИНЛҮҮР: Азаа үзэхээс битгий ай

2016-06-04 12:06:00

ХОНЬ 

Өглөө эрт босно. Яагаад гэвэл тэргэл cap Нумын ордод оршино. Өнөөдөр завгүй байж, сарны гайхалтай эрч хүчийг зөв зарцуул. Сүүлийн үед эцэг, эхтэйгээ яриагүй бол утасдаарай. Оюутан сурагчид судалж байгаа хичээлдээ дуртай болно. Хэрвээ оюутан Хонь багшлах хүсэлт хүлээн авбал нэр төрийн хэрэг. Хичээл заахын хажуугаар өөрөө суралцаж байна.

ҮХЭР 

Өнөөдөр та сэтгэл санаа мэдрэмжээ тогтвортой байгааг мэдэрнэ. Сонирхсон зүйлдээ цаг зарцуулах нь мэдлэгийн хүрээгээ тэлэхэд нөлөө үзүүлнэ. Санхүүгийн асуудлаа зохицуулах шаардлага гарна. Өөрчлөлт шинэчлэлтээс айж хойш суух хэрэггүй. Та тайван орчинд ажлаа амжуулж чадна. Үдээс хойш онцгой таатай байх учраас гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө тоглож тайван амрахыг зөвлөе.  

ИХЭР

Гэр бүлийнхэн, хамтран ажилладаг хүмүүс тань таны санааг эсэргүүцэж хорих бөгөөд хариуцлага тохохыг оролдоно. Өдрийн хагасыг ажлаа хэрхэн хийх вэ гэж толгойгоо гашилгахын оронд зөнд нь орхи. Таны гаргасан санаа ажил хэрэг болох магадпалтай. Хайртай хүмүүстээ анхаарал халамж тавь. Танд юу хамгийн чухал вэ гэдгийг сайтар бод. Өөрийн хайртай хүндээ талархалын үг бичиж, хэр их хайртайгаа мэдрүүл.

МЭЛХИЙ

Энэ өдрүүдэд сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй байх болно. Бусдын зовлонг сонсож, тайвшруулах гэж хичээх нь таны өөрийн амьдрах эрч хүчийг ямар нэг хэмжээгээр туйлдуулдаг. Иймд та урам зориг, бие махбод болон оюуны эрч хүчээ нөхөхийн тулд зориуд цаг гаргаж амрах хэрэгтэй. Хэрэв одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа бол шийдвэртэй алхам хийх цаг болж. Ажлын талаар сайхан мэдээ ирэх болно. Хайртай хосуудын дурлал гал халуун хэвээр байх болно.

АРСЛАН 

Зүрх сэтгэлээ уудалж, дотроо тэвчиж явсан сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах хүсэл оргилно. Дотор уужирч, сайхан санагдах бололтой. Хаана хэнтэй байна гэдгээ сайтар тооцож үзэхгүй бол эрсдэлтэй үйлдэл хийж мэднэ. Үүрэг хариуцлагаа үүрсэн хэвээр байх хэцүү санагдаж магадгүй. Хийвэл зохих, хийхээс татгалзах зүйлст санаа зовох хэрэггүй. Харин ч урсгалаараа явж, өөрийгөө илэрхийлж чадахаар хөгжилтэй, зугаатай, бүтээлч зүйлсийг хийж сэтгэлээ баясгах хэрэгтэй.

ОХИН 

Өнөөдөр гараг эрхэсийн зүгээс гэр бүлийн харилцаандаа анхаарал тавихыг зөвлөж байна. Тэвчээртэй хянамгай байхыг хичээ. Өөртөө ганцаараа байж, аливааг бодож эргэцүүлэх цаг гаргаснаар зөрчилтэй асуудлыг шийдэхэд туслах болно. Эцэг эхийн хэрэгцээ шаардлага таны сэтгэлийг түгшээх бөгөөд гэр бүлийхэнд чинь таны зөвлөгөө хэрэгтэй байна. Гэр бүлийн асуудлаа шийдэх, даргынхаа сэтгэлд нийцүүлэх зэрэг нь нэлээд бухимдуулах болно.

ЖИНЛҮҮР 

Та өөрийн хязгаараа тэлэх хэрэг гарна. Аялах, сурах хүсэл тань шинэ хүмүүстэй холбоо тогтооход нөлөөлнө. Азаа үзэхээс битгий ай, зарим эерэг үзүүлэлтүүд танд таатайгаар нөлөөлнө. Таны оюун ухаан, зүрх хоёр зөрчилдвөл зүрхээ дагасан нь илүү үр дүнтэй байх болно. Таныг өөрийн болон бусдын асуудлууд тэвчээрийг тань шалгаж болох юм.  

ХИЛЭНЦ

Өнөөдөр сансар орчлон тийм ч эерэг биш, тусархаг бус байх бололтой. Мөнгөний асуудалтай холбоотой сэтгэл хөдлөл таагүй үр дагавартай. Зарим Хилэнц зээл авах боломжийг ашиглахаас өмнө эхлээд өөрт хэрэгтэй эсэх талаар сайн бодож тунгаа. Хэдийгээр хайртай хүн тань мөнгө санхүүгийн асуудлаа аргалж чадахгүй байгаагаас болж сэтгэлийн дарамт ихэссэн ч энэ байдал удаан үргэлжлэхгуй. Хайраар дүүрэн амьдралд тань туслах хүч ирнэ.

НУМ 

Сэтгэл санаа сайхан, тайван амгалан байх нь шинэ романтик харилцааны эхлэл эсвэл хуучин харилцаагаа цаашид тааламжтайгаар үргэлжлүүлэх нэгэн таатай нөхцөл болох болно. Энэ өдөр бие эрхтэнд ямар нэгэн хэмжээгээр хор учруулах зүйлээс хол байхыг хичээ. Ялангуяа согтууруулах ундаа үүнд нэн тэргүүнд хамаарах болно гэдгийг санаарай.

МАТАР 

Тав тухгүй байдал зан аашийг чинь эвдэж таны ухамсарт нөлөөлөх магадлалтай. Хайрын хоёр гараг сугар, ангараг хоёр зөрчилдсөнөөр таны хайр дурлалд хэцүү хүнд сорилтууд гарч ирнэ. Та хувийн харилцаандаа хүссэн үр дүндээ хүрээгүй ч тогтвортой байж асуудлыг шийдэхэд тохиромжтой цаг. Өнөөдөр нумын ордод байрлах тэргэл cap таны амьдралын нарны арванхоёрдугаар замд орно. Энэ нь нууц байдал, харагдахгүй зүйлсийг гэрэлтүүлэх увьдистай. Биеэ бодох нь чухал.

ЗАГАС

Энэ өдөр гурван гараг Загасны ордонд онцгой нөлөөлөх болно. Ажил хэргээ дэс дараалалд оруулах нь чухал. Хэрэв таамаглаж байсан үр дүн тань гараагүй бол одоо үр бүтээлтэй өөрчлөлт хийх цаг болсон. Та өөрийн гонсгор байдлаа хайртай хүн, ажил хэргийн хамтрагч, найз нөхдөдөө илэрхийлэх болно. Хэрэв та зардлаа төсөвтөө багтаах гэж хичээж байгаа бол кредит картаа орхин, бэлэн мөнгө хэрэглэж, шаардлагатай үед л дэлгүүр яв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл