10o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Ганхуяг: Шоронд хийх үү? Шүүхдэх үү? Засааг нь тасдах уу?

2015-11-11 15:36:00

Сар гаруйхны өмнө Хятадын төрийн тэргүүн өөрийн намын дүрмээ чангатгасан билээ. Ингэхдээ тэрбээр намынхаа гишүүдийг гэр бүлээс гадуур харьцаа үүсгэвэл хариуцлага тооцохоор болсон. Тэгвэл манайд хэлэлцэж байгаа гэр бүлийн тухай хуульд “гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэвэл хариуцлага тооцно” гэх заалт байгаа. Үүнийг сонссон эрчүүдийн зарим нь айдастай байгаа бол  дургүйцэж, бухимдах хүн ч олон байгаа юм. Эрчүүдийн сэтгэлийг хямраасан уг хуулийн талаар “Ард даатгал”-ын Ч.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлж, ийн сандарчээ. Тэрбээр нүүр номондоо “Гэр бүлийн тухай хуулийг Яаж шийтгэх вэ? Шоронд хийх үү? Шүүхдэх үү? Засааг нь тасдах уу? Сонинд нийтлэх үү? Тэгээд эргүүлээд суулгах уу? Хувь хүний амьдрал, сонголт, эрх чөлөө гэх юм огт үгүй, төр хүний амьдрал руу хэт орсон, хуулиар зохицуулах нь зөв үү?” гэсэн байна. Ямартай ч гэр бүлийн тухай хууль батлагдвал нууц амрагийн тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэдэг болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment