8o
Улаанбаатар хот
mobile menu

Суудлын мэдрэлийн дарагдлын хам шинж буюу Ишиалгийн шалтгаан

2016-06-10 18:15:00

Суудлын мэдрэлийн дарагдлын хам шинж буюу Ишиалгийн шалтгаан

Таны эрүүл мэндийн боловсролд “Алтан мутар” эмнэлэг зөвлөж байна.

Шалтгаан 1

Нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхий

  • Нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхий нь нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний фиброзийн цагариг задарч, цэлцгэр цөм түүний ан цаваар гарах өвчин юм. Ивэрхийн цүлхийлт суудлын мэдрэл салаалах мэдрэлийн ёзоорыг дарснаар өвдөлт болон бусад шинж тэмдгүүд илрэхэд хүргэдэг. Сээр нурууны бүсэлхий хэсгийн нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхий жил бүр 100000 хүн тутмын 150-д нь тохиолдож байна.

Шалтгаан 2

Халдварт өвчин

Халдварт өвчний үед өвчин үүсгэгч бичил организмууд суудлын мэдрэлийг гэмтээснээр суудлын мэдрэлийн үрэвсэл үүсдэг.Суудлын мэдрэлийн үрэвсэл үүсгэгч халдварууд нь:

  • Ханиад, томуу
  • Сүрьеэ
  • Суулгалт
  • Идээт үрэвсэл
  • Тэмбүү

Шалтгаан 3

Биемахбодийн хордлого

Дараах хордлогууд нь суудлын мэдрэлийн үрэвслийг үүсгэдэг.

Дотоод гаралтай бодисын солилцоо, дотоод шүүрлийн өвчлөл

  • Чихэрийн шижин
  • Тулай

Гадаад гаралтай хордлого

  • Архины хордлого
  • Хар тугалга, мөнгөн усны хордлого

Шалтгаан 4

Даарч хөрөх

  • Ихэнх өвчтнүүдийн хувьд нэг их удаан биш хугацаанд даарч, хөрсний дараа өвдөлт илэрсэн байдаг. Хүйтэн нь үрэвслийн процесс болон халдварыг идэвхижүүлдэгтэй холбоотой. Энэ нь суудлын мэдрэлийн дарагдлын хам шинж буюу үрэвслийг үүсгэгч бие даасан шалтгаан биш боловч түүнд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм.

Шалтгаан 5

Нугалмын остеофит

  • Остеофит нь ясанд тухайлбал нугалмуудад үүсдэг яслаг ургацаг юм. Тэдгээр нь боргоцой, конус, зүү болон өргөс хэлбэртэй. Остеофитүүд нь янз бүрийн хэсэгт байрлах ба өөр өөр хэмжээтэй байдаг.

Нугалмын остеофитийн үүслийн шалтгаан

  • Остеохондроз-нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний задрал явагдаж, нугалмын эргэн тойронд үрэвслийн процесс бий болох сээр нурууны бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй өвчин юм.
  • Сээр нурууны остеоартроз-нугалам хоорондын үений үрэвсэл
  • Спондилез-янз бүрийн гаралтайгаар нугаламд явагддаг үрэвслийн процесс

Остеофит нугасны ёзоорыг дарснаар үрэвсэл бий болгодог. Тэдгээр нь ихэнхдээ архаг радикулит болон ишиалгийн шалтгаан болдог.

Шалтгаан 6

Сээр нурууны хавдар

Хавдар нь суудлын мэдрэлийн дарагдлын хам шинж буюу үрэвслийг үүсгэхэд хүргэдэг.

  • Нугалмын хоргүй хавдар-остеома, остеобластома, остеобластокластома
  • Нугалмын хортой хавдар-хортой остеоид остеома, остеосаркома, хортой остеобластокластома, хондросаркома
  • Нугалам болон нугалам хоорондын жийргэвч мөгөөрсрүү үсэрхийлсэн хорт хавдар
  • Интрамедулляр хавдар-нугаснаас үүсдэг эпендимом болон астроцитом
  • Экстрамедулляр хавдар-нугасыг хүрээлж байгаа эдээс үүсэлтэй менингеом болон неврином

Шалтгаан 7

Спондилолистез

Спондилолистез нь нугалмаас нэг нь гулсаж харьцангуй доор байрлахыг хэлдэг. Гулсалтын улмаас нугас болон түүний мэдрэлийн ёзоор дарагдаж суудлын мэдрэлийн дарагдлын хам шинж буюу үрэвсэл үүсдэг. Ихэнх тохиолдолд бүсэлхийн 1 болон 5-р нугалам ууцруу гулсалт өгдөг. Ерөнхийдөө спондилолистез нь урт хугацаанд бий болдог бөгөөд 35-аас дээш насны хүмүүсийн суудлын мэдрэлийн дарагдал энэ шалтгаанаар үүссэн байх магадлалтай байдаг.

Спондилолистезийн шалтгаан

  • Нугалмын угийн гэмтэл
  • Нугалмын төрөлхийн хэлбэрийн алдагдал
  • Шохойжилт мэтийн сээр нурууны бүтцийн өөрчлөлтийн өвчлөл зэрэг юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл