8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийд алдартай John Gomm Монголд

2015-12-02 11:46:00

Дэлхийд алдартай Английн виртуоз гитарчин, ая зохиогч дуучин Жон Гомм Улаанбаатарт тоглолтоо хийх гэж байна.

Жон Гомм нь Английн Лидс хотоос гаралтай, 2004 оноос хойш уран бүтэлээ туурвиж байгаа дэлхийд бишрэгддэг, виртуозо стилээр акустик гитарыг тоглож нэгэн зэрэг гитар дээрээ бөмбөрийн цохилт, басс, аялгууг хослуулж дуулдаг хосгүй гитарчин.

Түүнийг гитар тоглох урлагт хувьсгал хийсэн гэж үздэг бөгөөд тоглолтыг нь үзсэн нэгэн мартахын аргагүй дугаралт, арга техник, дуу хөгжмийн өнгө төрхийг мэдрэх болно.

Жон Гомм 2 насандаа гитар сурч, 6 настайдаа анхны дуугаа зохиож байсан...

Тэрээр алдарт B.B.King, Cream хамтлагийн Jack Bruce зэрэг домогт гитарчдаас биечлэн суралцаж байсан түүхтэй.

2012 оноос хойш түүний “Passionflower” дуу нь интернэтээр дэлхий даяар тэсрэлт үүсгэж, 10 гаруй сая хүн видеог нь үзсэн бөгөөд Их Британи, Португал, Голланд, Бразил зэрэг олон улс орны фестивалиудад уригдаж тоглож байна.

Түүний шүтэн бишрэгч дотор олны танил, алдартай олон хүн байдгаас домогт Eric Clapton, Chaka Khan, Rod Stewart, Motley Crue хамтлагийн Tommy Lee, Lamb of God хамтлагийн Randy Blythe, Crosby, Stills, Nash хамтлагийн David Crosby, Yes хамтлагийн Jon Anderson, Stephen Fry зэргийг дурьдаж болно.

Жон Гоммын фэнүүд дэлхийн 5 тивээр тархсан төдийгүй түүний анхны цомог “Hypertension” бичигдэж байх үедээ урьдчилж 50,000 хувь борлогдож, 2 дахь цомог “Don’t Panic” нь Amazon-ны дэлгүүрт 3 хоногийн дотор борлогдож дуусч байсан түүхтэй.

Гэхдээ түүний 2014 онд гаргасан  3 дахь “Secret Nobody Keeps” цомог нь хөгжим судлаачдаас хамгийн өндөр үнэлгээ авсан юм.

Жон Гомм нь Улаанбаатарт энэ оны 12 сарын 1-нд хүрэлцэн ирэх бөгөөд тэр өдрөө хэвлэлийн бага хуралд оролцож, 12 сарын 2-нд The IVY-д тоглолтоо ганцхан удаа хийх гэж байна.

Энэхүү тоглолтыг Амантун Энтэртайнмэнт болон The IVY-гийн хамт олон хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд үзэгчдийн тоо хязгаартай юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
aiJsZF http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/12 103.17.108.42