7o
Улаанбаатар хот
mobile menu

А.Баярцэцэг 95 гоо бүсгүйтэй будаггүй төрхөөрөө ширүүхэн өрсөлдөнө

2015-12-03 11:21:00

“Эх дэлхийн мисс-2015” тэмцээн Австрийн Вена хотноо болж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй  мисс А.Баярцэцэг амжилттай оролцож байна. Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 05-ны өдөр болно. Уг тэмцээнд дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүдтэйбудаггүй төрхөөрөө өрсөлдөж, нүүр тулсан ярилцлагад орохоор цахим санал асуулгад оролцож байна. Мисс А.Баярцэцэг энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Миссийн тэмцээнд оролцож байгаа учраас ихэнх хүмүүс нүүр будагтай, гоё сайхан ганган хувцас өмссөнөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ эх дэлхийн дайчин эмэгтэйн хувьд бид үүнээс ч илүү. Эх дэлхийн миссийн тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд дуусч маргааш эцсийн шийдвэрлэх шалгуур буюу шүүгчидтэй хийх будаггүй нүүр тулсан ярилцлага үлдлээ. Бид гоё ганган хувцасгүй, элдэв сайхнаар будалгүйгээр царайгаар биш зүрх сэтгэлээрээ уралдах шалгуур маань ирлээ” хэмээн бичжээ.Эцсийн шатны шалгаруулалтын өдөр видео танилцуулгын дүн гарах бөгөөд шилдэг 16 мисс титмийн төлөө өрсөлдөх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Z
Tsarai muut
2016/01/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment