-8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Хүрэлбаатар: Бидэнд мөнгө зүгээр өгөөгүй, харин бага хүүтэй зээл л олгосон

2015-01-26 14:12:00

Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүжилт авсан “Орбит комплекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Хүрэлбаатартай хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-Засгийн газар, Монгол­банк­тай хамтран “Үнэ тогт­вор­­жуулах хөтөлбөр”-ийг хэ­рэг­жүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөл­бө­­рийн хүрээнд танай бай­гуул­­лага санхүүжилт авсан. Үр дүн нь ямар байв?

-2012-2015 он хүртэл “Гол нэ­рийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөл­бөр”-ийг Зас­гийн газар, Мон­гол­банк­тай хамтран батлагдсан. Хө­­төл­бөрийн хүрээнд аж ахуйн нэг­жүүдэд арилжааны банкаар дам­жуулан хөнгөлөлттэй зээл ол­гож байна.  Гаднаас түүхий эдийн хараат бус цөөхөн хэ­дэн үндэсний үйлдвэрлэл бий. Түүний нэг нь гурилын үйлд­вэр. Бид түүхий эдээ до­тоодоосоо авдаг. Дотоодын үйлд­вэ­рүү­дэд хүү багатай зээл хэрэгтэй. Хөтөлбөрийг үнэ тогт­вор­­жуу­ла­хаас гадна үндэс­ний үйлд­­вэр­лэлээ дэмжсэн бод­лого гэж үз­дэг. 

-Хөтөлбөрийн хүрээнд та­най компани хэдэн удаа, хэ­дий хэмжээний сан­хүүжилт ав­­­сан бэ?

-Хөтөлбөрийн хүрээнд хоёр удаа хоёр гаруй тэрбум төг­рө­гийн санхүүжилт аваад бай­на. Эхний жилд нэг тэрбум төгрө­гийн зээл авч, буцаан төлж дуус­сан. Хоёр дахь жилийн сан­хүүжилт одоо төлөгдөөд явж байна.

-“Үнэ тогтворжуулах хө­төл­бөр”-т орол­цож байгаа бай­гууллагуудад төр зас­гийн зүгээс үнэ тогтоож өгсөн байх аа?

-Тийм. Шударга өрсөлдөөн хэрэглэг­чийн төлөө газар, Үйлд­вэр хөдөө аж ахуйн яам, банк хооронд гэрээ байгуулж, хатуу үнэ тогтоож өгсөн. Хөтөлбөр хэрэгжсэн эхний жилд гурилын үйлд­­вэрүүдийг 520 төг­рөгөөр гу­рилаа зах зээлд ний­лүүл гэсэн. Зээ­­лийн араас нэхэл дагал ихтэй.

Бид долоо хоног, сар болгон тайлангаа гаргаж өгдөг. Манай компаний хувьд эхний жилийн санхүүжилтийн тайлангаа өгөөд, зээлээ тө­лөөд дууссан. Дараа нь 2013-2014 он дамжуулан да­хин зээл олгоод байна. Ма­най компани хоёр дахь жилдээ хөтөлбөрт хам­рагдлаа. Энэ жилийн хувьд бид 720-780 төг­рөгөөр  гурилаа зах зээлд нийлүүлж байна.

-Өнгөрсөн жил 520 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байсан гурил энэ жил яагаад 720 төгрөг болов?

-Улаанбуудайн үнэ өссөнөөс гу­рилын үнэ өссөн. Хө­төлбөр хэрэгжүүл­сэний эхний жилд төр засгаас 520 төгрөгөөр гу­рилаа зах зээлд нийлүүл гээд тогтоогоод өгсөн талаар дээр хэлсэн дээ. Харин энэ жил улаанбуудайн үнэ 500 гаруй төгрөг болсон. Үүнээс болж зах зээлд нийлүүлэгдэж байгаа гурилын үнэ нэмэгдсэн юм. Улаанбуудайны үнийг да­гаад гурилын үнэ нэмэгдсэн гэж ойлгож болно.

-Гурилын үйлдвэрээс 720-780 төг­рөгөөр гарч байгаа гурил зах, худал­дааны төвд яагаад 1000-аас дээш ху­далдаалагддаг юм бэ?

-Бид бүтээгдэхүүнээ үйлдвэр­лээд гар­гадаг. Захын дамжлага дээр үнэ өсчихөөд байгаа юм. Харин гурилын үйлдвэрээс зах зээлд нийлүүлж байгаа үнэ бол тогтвортой байгаа.

-Хөтөлбөр үнэ тогтвор­жуу­лахгүй, ха­рин ч нэмэгдээд бай­на. Шал дэмий зүйл хэ­рэгжүүлж байх юм гэх шүүмж­лэл байдаг?

-Телевизээр мэдээ хараад сууж байхад төсвөөс гадуур 3.8 их наяд төгрөг зах зээлд оруу­лаад инфляци хөөрөгдөөд, ам.дол­ларын ханшийг өсгө­чих­лөө гэж ярьж байна билээ. Гу­рилын үйлдвэрүүдэд өгсөн энэ мөнгө долларын ханш, инф­ляцид ямар ч нөлөө үзүүлээгүй. 

Хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд мөнгө олгохдоо тодорхой хэмжээний хүүтэй, барьцаа хөрөнгө, үйл ажиллагаа, нийт авах бараа бүтээгдэхүүний эргэлт гээд бүгдийг нь судалсны үндсэн дээр зээл олгосон. Бид хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа зээлээр үйлдвэрлэлээ өр­гөтгөх, гадаад худалдааны биз­нес эрхлээгүй, зөвхөн улаан­буудайгаа л худалдаж авч бай­на. Хөтөлбөр хэрэгжсэнээр гу­рилын үнэ тогтвортой байгаа. Сүүлийн гурван жилд өсөөгүй бараа бүтээгдэхүүний нэг бол гурил гэж боддог юм.

-Хэрэв “Үнэ тогтворжуу­лах хөтөл­бөр”-ийг хэрэгжүүлээ­гүй бол гурил үйлд­вэрлэгчдэд ямар хүндрэл учрах бай­сан бэ?

-Ганц гурилын үйлдвэрүүд гэх­гүй та­риаланчдад ч хүндрэл учрах байсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа мөнгөөр бид гурил худалдаж авах­гүй. Түүхий эд болох улаан­буу­дайгаа худалдан авч байна. Улаан­буудай худалдаж авахаар тариаланчид мөнгөтэй болж байна. Тариаланчид, гу­ри­лын үйлдвэр аль алинд нь ашиг­тай. Ма­гадгүй хөтөлбөр хэрэг­жээ­гүй байсан бол өнөө­дөр гурилын үнэ 1000 хол дав­чихсан байх бай­­сан.

-УИХ-ын зарим гишүүн ирэх жил “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг зогсоож, мөн­­гөний хатуу бодлого хэ­рэг­­жүүлэх ёстой гэдгийг он­­цолж байна. Хэрэв хө­­төл­бөрийг зогсоовол ком­па­ниуд хэ­вийн ажиллах боломж­той юу. Гурил, гу­рилан бү­тээг­дэхүүний үнэд хэрхэн нө­лөөлөх бол?

-Хэрвээ хөтөлбөрийг зогсоо­вол гурил үйлдвэрлэгчид арил­жааны банкнаас өндөр хүүтэй зээл авна. Зээлээ төлөхийн тулд гурилын үнээ өсгөхөөс өөр арга байхгүй. Хэрвээ бо­ломж, бололцоо байдаг бол хө­төлбөрийг үргэлжлүүлэн хэрэг­жүүлж, хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олго­сон нь дээр гэж бодож байна. Энэ мөнгийг би­дэнд зүгээр өгөөгүй, бага хүүтэй зээл л олгож байгаа юм.

Д.ЦЭЭНЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82