18o
Улаанбаатар хот
mobile menu

200 гаруй хүнд ДОХ тараасан нь тогтоогджээ

2015-12-03 17:28:00

Өнөөдөр дэлхий нийтийг түгшээгээд байгаа өвчин нь яах аргагүй ДОХ. Гэтэл зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нэгэн эмнэлэг 200 гаруй хүнд ХДХВ халдвар тараасан болох нь тогтоогджээ. Тодруулбал Камбожийн эмчид 25 жил хорих ял оноожээ. Энэ тухай “Гардиан” сонины цахим хувилбарт мэдээлсэн байна. Камбожийн 74 настай оршин суугч өөрт нь ХДХВ илэрсэн тухай дээрх эмчийн бусад өвчтөнд ярьж, тэдэнд мөн шинжилгээ хийлгэхийг зөвлөсний дараа тус улсад уг вирус олон хүнд халдварласантай холбоотой дуулиан дэгджээ. Зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан эмчийн буруутай үйлдлийн улмаас 200 гаруй хүн ХДХВ-ийн халдвар авсан байна. Йем Чрин гэгч тэрбээр халдвартай тариурыг, мөн ариутгаагүй зүүг дахин ашигладаг байжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ee baliaruudaas yavch sain yum garahgui ter ulaan kikmir ni bugdiig ni ustgachihgui
2016/02/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 118