8o
Улаанбаатар хот
mobile menu

Бээжингийн утаагаар тоосго хийжээ

2015-12-04 11:02:00

Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгааг хүмүүс байнга ярих болсон. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, гашуун утаа хоолой хорсгоход бид агаарын бохирдол хэр байгааг биеэрээ мэдэрдэг. Тэгвэл  Ван Рензенг гэгч залуу Бээжингийн агаар дахь угаар, утааг тоос сорогчоор соруулж цуглуулаад хар бараан өнгийн тоосго хийсэн байна.

Бээжингийн агаарын бохирдлын хэвийн хэмжээнээс 40 дахин ихэссэн байна...

Түүний зэвсэг 1000 ваттын хүчин чадалтай тоос сорогч бөгөөд Бээжингийн хамгийн их бохирдолтой өтгөн саарал утаатай хэсгээр 100 хоногийн турш агаар соруулжээ.

Үүгээрээ тэрбээр Хятадын агаарын бохирдол хэр байгааг дэлхий дахинд маш тодоорхой нотлон харуулав. Олон улсын зүгээс Хятадын агаарын бохирдол АНУ-ын лазер зэвсгээс хамгаалах хэмжээнд хүрсэн гэж хүртэл хошигнон шүүмжилсэн байдаг.

Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ 12 дугаар сарын 1-нд хэвийн хэмжээнээс 40 дахин ихэссэнээс 2100 гаруй үйлдвэрийг хааж, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж, зарим онгоцны нислэгийг цуцлахад хүрэв.

Агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, уушги, тархины цус харвах зэрэг өвчнөөр Хятадад өдөрт 4000 орчим хүн хорвоог орхидог гэх судалгааг эмч мэргэжилтнүүд гаргажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment