Солонгос үндэстний уламжлалт хоол хүнсийг кимчигүйгээр төсөөлөх аргагүй. Хэдийгээр Өмнөд Солонгос улс кимчиг үндэсний зоогийн төрөл гэдгийг НҮБ-ын дэлхийн өв соёлын газарт бүртгүүлсэн байдаг ч Хойд Солонгос улс ч мөн өөрсдийн нэр дээр бүртгүүлэх хүсэлт тавиад байсан юм. Энэ нь хойг хоёр Солонгосын дунд багагүй маргаан үүсгээд байсан ч НҮБ Хойд Солонгосчуудын саналыг хүлээн авч кимчи бол Өмнөд төдийгүй Хойд Солонгосын аль алиных нь соёлын өв, илэрхийлэл гэж үзжээ.НҮБ Биет бус соёлын өвийн жагсаалтаа шинэчлэн танилцуулсан юм. Энэ жагсаалтанд 20 өв шинээр бүртгэгдсэн байна. Австричууд сонгодог хэв маягаар морь унах авьяасаа бүртгүүлсэн бол Румын болон Перу улс үндэсний ардын бүжгээ, Африкийн Намибчууд жимсний баяраа, Арабчууд кофе бэлтгэж чанах, кофегоор үйлчлэх заншлаа биет бус соёлын өвөөр бүртгүүлжээ.
Хойд Солонгос кимчиг Дэлхийн соёлын өвд бүртгүүлжээ
2015-12-04 12:38:00