-11o
Улаанбаатар хот
mobile menu

Хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн 40 хувь нь хүсэлт гаргажээ

2016-06-17 10:24:00

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Үүнтэй уялдуулан энэ сарын 13-наас хувьцаагаа худалдах хүсэлттэй иргэдийг арилжааны банкуудаар дамжуулан бүртгэж эхэлсэн.  Иргэд хувьцаагаа зарах хүсэлттэй байгаа бөгөөд эхний өдрөө нэлээд очер, дараалал үүсгэсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ гаргасан байна. Монгол Улсын 1,6 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд тэднээс 40 хувь хувьцаагаа зарах хүсэлтээ өгсөн байна гэсэн үг юм. Сангийн сайдын өгч буй мэдээллээр бол ирэх долоо хоногоос иргэдийн дансанд мөнгө эхнээсээ байршиж эхлэх бөгөөд арилжааны банкинд хандан шалгуулах шаардлагагүй, мессежээр мэдэгдэл хүргэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232