25o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Банкууд ам.доллар худалдахаа зогсоож, “Биг ланч” бэлэн гоймонг зах зээлээс эргүүлэн татсан өдөр

2016-11-10 19:00:00

Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс төөнөж  халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа  мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна.
Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Улс эх орны ирээдүйтэй холбоотой онцлох явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Цэргээр бизнес хийдэг хурандаа нарт хэн хариуцлага тооцох вэ

Цэргийн ангийн удирдлагууд хууль зөрчиж цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа тухай бас нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Өнгөрсөн удаад манай сайт хурандаа н.Ганболд захирагчтай Хилийн цэргийн 0151-р ангид алба хаадаг 19-20 насны дөрвөн цэрэг Төв аймаг дахь амралтын газарт дарга нарынхаа тушаалаар албадан хөдөлмөр эрхэлж явахдаа хүчингийн хэрэгт нэр холбогдсон талаарх ноцтой мэдээллийг хүргэж байсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл энэ удаад Өмнөговь аймгийн 07 дугаар отряд буюу Овоотын цэргийн ангийн захирагч нар хугацаат цэргийн албан хаагчдаар албадан хөдөлмөр эрхлүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, дээрх цэргийн ангийн захирагч, дарга нар цэргүүдээ Хятадын хөрөнгө оруулалттай “Говийн их баян” ХХК-ны тоосгоны үйлдвэрт ажиллуулж хөлсөнд нь тоосго авсан байна. Ажлын хөлсөнд авсан тоосгоороо цэргийн ангидаа обьект барьсан аж. Харин энэ обьектоо өөрсдийн нөөц хөрөнгөөр барьсан хэмээн Хил, хамгаалах ерөнхий газарт мэдэгдэн төсвөөс мөнгөө гаргуулж авсан байна. Нэг ч төгрөг гарлагадаагүй мөртлөө удирдах байгууллагадаа худал мэдүүлж обьект барихад ашигласан тоосгоны мөнгийг улсаас гаргуулж авсан гэсэн үг. Цэргийн ангийн дарга нарын төсвийн мөнгийг шамшигдуулдаг бас нэгэн арга нь энэ бололтой. Хууль, шударга ёсыг хамгийн өндөр түвшинд мөрдөж түүгээрээ бусдадаа үлгэрлэх ёстой байгууллагууд бол батлан хамгаалах, хил хамгаалах салбарынхан. Гэтэл эх орны тусгаар тогтнол, эв нэгдэл, шударга ёсыг хангах ёстой дээрх байгууллагуудын удирдлагууд хууль зөрчин төсвийн мөнгийг хувьдаа шамшигдуулж буй энэ мэт үйлдлийг зүгээр хараад суух гэж үү салбарын сайд нараа.  Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

160 хүүхдээс болж 1800 гаруй хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй гэв

Ж.Жавзан: Одоогоор хичээлт хаялт хийсэн сурагч байхгүй

ХУД-ийн 115-р сургуулийн сурагчид өнөөдөр өглөөний 08:00 цагаас өдрийн 13:00 цагийн хооронд хичээл хаялт хийхээ өчигдөр мэдэгдсэн юм. Ингэх болсны шалтгаан нь  тус сургуулийн гурван давхарт Кембреджийн сургуулийн хүүхдүүд хичээллэж, үүнээс үүдэн тус сургуулийн сурагчдын эрх зөрчигдөх, гурван ээлжээр хичээлснээр орой 18:50 минутад сүүлийн ээлжийн хичээл тарж байгаатай холбоотой аж. Тиймээс уг асуудлын сурвалжлахаар манай сурвалжлах баг өглөөний 08:15 минутад Үндэсний лабортари 115-р сургууль дээр ирсэн юм. Биднийг очиход хүүхдүүд хичээлт хаялт хийсэн зүйлгүй хичээлийн үйл явц хэвийн үргэлжилж байв. Үүссэн нөхцөл байдлыг талаар тус сургуулийн өнөөдрийн жижүүр багш Ж.Жавзангаас доорх асуултад хариулт авсан юм.

-Сайн байна уу. Танай сургуулийн сурагчид хичээлт хаялт зарлана гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сайн байна уу. Би өнөөдөр жижүүр багшаар ажиллаж байна. Яг одоогоор хичээлт хаялт хийсэн сурагч байхгүй. Сургуулийн захиргааны зүгээс албан ёсоор мэдэгдээгүй.

-Сурагчид гурван ээлжээр хичээллэж байгаа гэсэн. Хичээлийн цагийн хуваарийн талаар мэдээлэл өгнө үү ?

-Нэгдүгээр ээлж өглөө 08:00 цагаас 11:30 минут, хоёрдугаар ээлж 11:30-15:00 минут,  гуравдугаар ээлж 15:30-18-50 минут хүртэл хичээллэж тардаг.  

Тус  сургууль нь 2009 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар өөрийн харьяа 1800 гаруй, яамны харьяа хос хэлтэн “Монгол тэмүүлэл” Кембреджийн лаборатори сургуулийн 160 гаруй хүүхэд суралцдаг аж. Сургуулийн ажилчдын ярьж байгаагаар сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж хичээлээс гадуур дугуйлан, секцид хамрагдах боломж байхгүй гэдгийг онцолж байсан юм. Сургуулийн хаалган дээр “Бидний хүүхдийн боловсролын үйлчилгээ авах эрх зөрчигдөж байна” гэсэн бичиг наасан байв. Мөн сурагчдыг эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаад бухимдаж анги нэг бүрээр нь хуудас гаргаж гарын үсэг цуглуулж  байлаа. Ингээд эцэг, эхийн төлөөлөлийн сэтгэгдлийг сонссон юм. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Банкууд ам.доллар худалдахаа зогсоолоо

Ам.долларын ханш ойрын өдрүүдэд бага багаар өссөөр өнөөдөр 2495 төгрөгт хүрлээ. Эдийн засаг судлаачдын үзэж байгаагаар энэ оны сүүлээр долларын ханш 2500 төгрөгт хүрнэ хэмээн урьдчилан анхааруулж байна. Долларын ханш сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт 10-20 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Мөн зарим валютын ханш ч мөн өссөөр байна. Ханшийн энэ огцом өсөлтнөөс болж зарим банкууд ам.доллар худалдахаа зогсоосон байна. Одоогийн байдлаар “Голомт”, “Төрийн” банк ам.доллар зарахаа зогсоож, хэзээнээс эргэн худалдаж эхлэх нь тодорхойгүй болсон байна. 

Татвараа төлөөгүй жолооч энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм.

Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан татвар, төлбөрөө бүрэн төлөхийг сануулж байна. 

Мотоциклийн ослын улмаас жилд 100 орчим хүн нас барж байна

Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд 100 орчим хүн нас барж, мөн төдий хэмжээний хүн бэртэж гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдах байдал гарсаар байна. Жишээлбэл 2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарч байсан боловч 2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй байгаа боловч хэрэг, ослын улмаас нас барсан хүн 2012 онд 112 байсан бол 2013 онд мөн 112, гэмтсэн хүн 2012 онд 187 байсан бол 2013 онд 191 болж 2,1 хувиар өссөн байна. Түүнчлэн албан бус мэдээллээр хөдөө орон нутагт эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн нэлээд хувийг мотоциклиос унаж бэртэж гэмтсэн хүн эзэлдэг бөгөөд тэд ихэвчлэн өөрсдийн буруугаас болж мотоциклиос унаж бэртсэн тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулдаггүй, ахуйн ослын шинжтэй шийдвэрлэгдэж, албан ёсны тоон мэдээнд ордоггүй байх тал ажиглагдаж байна.

Хөдөө орон нутагт гарч байгаа мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд орсон тохиолдол 2012 онд 119 буюу нийт мотоциклийн жолооч нартай холбоотой ослын 32 хувь, 2013 онд 93 буюу 28,1 хувийг эзэлж байна.

 

Дэлхий дахинд

Доналд Трампын бодлого Азийн орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсоноор Хятад болон Азийн эдийн засагт ноцтой хохирол учруулна. Трамп дотоодын үйлдвэрийг хөгжүүлж, Хятад болон бусад орноос бараа бүтээгдэхүүн оруулахгүй байх бодлогыг баритмалж байгаа бөгөөд хэрэв биелүүлэхгүй бол хяналт тавьжтатварыг нэмэгдүүлэх болно гэсэн.

Энэ бодлого нь дэлхий дахины томоохон худалдааны түнш Хятадад сөрөг нөлөөтэй.Нөгөө талаас тус оронтой дайн зарлаж байгаагаас ялгаагүй юм. Ингэснээр Хятадаас хамааралтай хэд хэдэн улс, эдийн засаг худалдааны салбарт “хөлдөж” хүндхэн байдалд орж байна.

Хоёрдугаарт эдийн засаг, худалдааны салбар саарч удааширвал хөрөнгө оруулалт багасаж, эдийн засаг муу үзүүлэлттэй гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ нь Ази тивийн орнуудын хувьд "сүйрэл" авчирч буй хэлбэр юм.

 

Эдийн засагч Морган Станлея “Бид Хятадтай хамтран ажиллахаа зогсоовол бидний эдийн засаг, худалдааны салбарт муу. Хэрэглэгчдийнхээ эрэлтэнд тулгуурласан нийлүүлэлтийг хийж чадахгүй" гэв.

 

Хэрэв Хятадын экспортын түвшин огцом унавал, юань суларч, эдийн засгийн ноцтой байдал тулгарч дан ганц Хятад биш Ази тэр чигтээ"модоо барих"болно гэж Гоулдмен Зак байгууллагаас үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

АНУ-ын визны журманд өөрчлөлт орж магадгүй

АНУ-д ажиллахаар ирсэн гадны иргэд "H-1B", суралцахаар ирсэн гадаад оюутанд "F-1" виза олгодог. Тэгвэл саяханшинэ ерөнхийлөгчтэй болсон АНУ дээрхи визүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал АНУ-ын аль нэг их дээд сургуульд суралцаж буй гадаад болон монгол оюутнууд визны хугацаа буюу суралцаж, төгссөн даруйдаа эх нутаг руу буцах хатуу шаардлага тавьж байна.

Мөн түүнчлэн урт болон богино хугацаагаар ажлаар АНУ-д ирсэн иргэд визны хугацаа дуусахаас өмнө даруй явах ёстой бөгөөд цагаачлан амьдрах хүсэлтэй иргэдийг Канад, Австрали, Америк зэрэг орнуудад амьдрахыг санал болгон шаардаж байна.

Үүнийг Доналд Трамп ерөнхийлөгч цагаач иргэдтэй тэмцэж буй хамгийн эхний алхам болж хувирлаа хэмээн "The American Bazaar" вебсайтад мэдээлжээ. 

Сонголтондоо эргэлзсэн Америкчууд Трампыг эсэргүүцэж байна

Өнгөрөгч Мягмар гарагт болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж сая сая Америкчууд “Not My President” буюу "миний ерөнхийлөгч биш хэмээн" жагсаж байна. Өчигдөр болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд саналаа хэнд өгөх ньтодорхойгүй байдаг “савлагч мужууд” өөрсдийн сонголтыг Трампд өгсөнөөр барианд хүрч 276 мандат авч ялалт байгуулсан. Сонгуулийн санал хураалтын дүн гармагц Америкчууд жагсаж, хурцадмал байдал АНУ даяар үүсээд байна. 

Хоёр цагийн өмнө Нью-Йорк хотын Манхаттанд жагсагчид жагсаж, “Трамп” цамхаг руу чиглэн алхаж байсан байна. Уг эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор олон нитйин зам талбайд эмх замбараагүй байдал үүсч “Миний хүсэж байсан ерөнхийлөгч биш” хэмээн хашгирч, жагсаж байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал Нью-Йорк, Калифорниа хотод болж уур амьсгал шүрүүн байгаа талаар эх сурвалжууд, иргэд мэдээлж байна.

Танд хэрэгтэй мэдээлэл:

Хүүхэддээ тоглоом худалдаж авч өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ

Хүүхдийн хүмүүжилд тоглоом ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байна. Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, эрүүл, чийрэг, сэргэлэн цовоо өсөж, хүмүүжихэд нь хамгийн чухал нөлөөтэй. Гэхдээ та бүхэн ямар ч хамаагүй тоглоомоор авч өгч тоглуулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэх үү?. 
Тоглоом сонгохдоо ямар нэгэн химийн хортой бодистой тоглоом сонговол хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхэд эрүүл мэндээр хохироход хүргэдэг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн тоглоом сонгохдоо доорх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг сануулж байна: 

      Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах
•    Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.
•    Тоглоомыг үнэртэж үз ! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буйтоглоомыг бүү худалдаж ав.
•    Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрахад тоглоомонд байгаа хэсэг бүрэн эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгих гэх мэт эрсдэлээс хамгаалах болно.
•    Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгах хэрэгтэйг сануулж байна. 
Та бүхэн тоглоом худалдаж авахдаа уг тоглоомонд агуулагдах аюултай химийн бодисыг заавал анхаарах хэрэгтэй. Ингээд ямар химийн бодис ямар аюултай талаар мэдээлэл хүргэе. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ яаж хадгалах вэ

Та бүхэн хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэе. Мөн хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн хадгалах, хэрэглэх талаар хүргэх болно.

Хоол хүнс худалдаж авахдаа юунд анхаарах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг нягтлах,  лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах,  хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
  • Ил задгай худалдаалж байгаа самар жимсийг худалдан авахгүй байх

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ яаж хадгалах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгон даруй хэрэглэх, хоёроос дээшгүй цаг хадгалах.
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг зөв бэлтгэж, хадгалж хэрэглэх

Хоол хүнсийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ?

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх
  • Усыг буцалгаж уух
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших
  • Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, хэвлийгээр өвдөх,бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.Хэрэв хоол хүнстэй холбоотой дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 312