8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Долларын ханш хэлбэлзэж, цалинтай ээж хөтөлбөрийг хойшлуулсан өдөр

2016-11-11 19:20:00

 

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн халуун сэдвүүдийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Өнөөдрийн тоймоо хүлээн авч уншина уу. 

Гадны хэвлэлд: Монголд доллар улам чангарч, иргэдийн амьжиргаа доройтно

Монгол улсад өчигдөр оройн байдлаар нэг ам доллар 2500 төгрөгтэй тэнцэж, өглөөний 08.00 цагт ам.доллар  2650 төгрөгтэй тэнцлээ. Энэхүү валютын ханшын тогтворгүй өсөлт нь монголчууд төдийгүй гадны хэвлэлийн анхаарлыг татаж эхэллээ. Ийнхүү"Ройтерс" агентлагаас бидний эдийн засгийн тогтворгүй байдлын талаар хэрхэн үнэлэж, дүгнэсэн талаар нийтлэлийг орчуулан хүргэж байна 
Монголын төрийн болон арилжааны томоохон банкууд гадаад валют арилжихаа зогсоож, юань, долларын өдөр ирэх тусам нэмэгдэж, цагаар өсөж байна. Монгол төгрөгний доллартай харьцах ханш унаж, жижиг хумигдмал эдийн засагтай орны хувьд "босхооргүй аюул тулгараад" байна. Энд дарж үзнэ үү. 

Б.Чойжилсүрэн: Валютын ханш жаахан буурах байх

УИХ-аар батлагдсан 2017 оны төсөв болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 оны төсвийг өчигдөр УИХ-ын чуулганаар баталлаа. УИХ-аас эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6 их наяд 160.2 тэрбум төгрөг байхаар баталсан. 2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл 5 их наяд 400 орчим тэрбум төгрөг байгаа. Ирэх жилдээ эдийн засгийн өсөлтийн 3 хувиар нэмэгдүүлээд, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Зарлагын хувьд 8 их наяд 568.2 тэрбум төгрөгөөр баталсан. Нэгдсэн төсвийн алдагдал 2.5 их наяд байхаар төсвийг баталсан” гэлээ.  Мөн төсвийг батлуулах 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай байгаа. Харин 2017 онд энэ тоог 3 хувьд хүргэх бодлого барьж буйгаа хэлэв. Ингэж 3 хувьд хүргэхийн тулд Засгийн газраас энэ өвөлдөө амжаад хэд, хэдэн том төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа эхэлсэн байна. Энд дарж үзнэ үү

Монголбанкнаас ирсэн чиглэлийн дагуу арилжааны банкууд ам.долларын арилжааг зогсоожээ

-МОНГОЛБАНК НЭГ АМ.ДОЛЛАРЫГ 2550--ИАС ДООГУУР ХАНШААР ЗАРЛАВАЛ БИД "ШАТНА".-
Ам.доллар манай улсын түүхэнд байгаагүйгээр буюу нэг өдрийн дотор 120 төгрөгөөр нэмэгдсэн юм. Тодруулбал нэг ам.доллар 2596 төгрөгт хүрсэн юм. Мөн өчигдөр “Төрийн банк”, “Голомт” зэрэг зарим арилжааны банкууд ам.доллар зарахаа зогсоосон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 
Уг мэдэгдлийн дагаад бусад валют арилжааны төвүүд ам.долларын ханшаа өсгөсөн байна. Тухайлбал, өчигдөр оройны 20:30 минутын үед “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.доллар 2560-2570 төгрөгт хүртлээ өссөн талаар тэндэхийн наймаачид ярьж байлаа. Энд дарж үзнэ үү. 

Дэлхий дахинд: Барак Обама, Доналд Трамп нар биеээрээ юу илэрхийлэв

Ерөнхийлөгч Барак Обама, Доналд Трамп нар пүрэв гарагт “Цагаан ордонд” нөхөрсөг уулзалт хийж, санал бодлоо солилцлоо. Тэгвэл энэхүү уулзалтаар хоёр үеийн төрийн тэргүүний биеийн хэл, дуу хоолой, үйл хөдлөл ямар байсан бол Доналд Трамп төр барихад сэтгэл зүй, биеийн хувьд бэлэн үү? 
Биеийн хэлийг нийтэд нь дүгнээд үзвэл Барак Обама “Өөртөө итгэлтэй одоо хүртэл өөрийгөө АНУ-ын хамгийн том тодоор гялалзах од гэдгээ мэдсэн байсан" талаар илэрхийлсэн.Харин Доналд Трампд "Барак Обамагаас сүйрдэж, айсан шинж давамгайлж байлаа" хэмээн ярих, харилцах урлагийн мэргэжилтэн Патти Вүүд dailymail.com-д мэдээллээ. Дэлгэрэнгүйг дарж үзнэ үү. 

"Storify": “Ноён” долларын талаар сошиал ертөнцийнхөн юу гэж хэлэв

“Найман шарга” валют арилжааны төвд  өчигдрийн байдлаар ам.долларын ханш 2600 төгрөгт хүрсэн. Харин өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд  нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч, 2650 төгрөгөөр арилжиж байна.Харин арилжааны банк ам.доллар арилжаалахаа түр зогсоогоод байна. Энэхүү огцом өсөлтийн талаар сошиал ертөнцийнхөн юу гэж хэлж байгаа талаар мэдээлэл хүргэе. Энд дарж үзнэ үү. 
 

Фото: Доналд Трампын тансаг харш

Нью-Йорк хотын төвд "Трамп" цамхагийн оргилд гурван давхар пентхаусд амьдардаг ерөнхийлөгч Доналд Трампын байшинтай танилц. Өрөө бүр алтлаг өнгийн дотоод заслаар давамгайлж, хотыг дээрээс нь тольдох тэдэнтэй танилцаарай. Энд дарж үзнэ үү.  

Танилц: ТӨХК-иудыг хувьчлах үнэ

Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн өмчийн компанийг хувьчлаад Засгийн газарт ногдох хувь нь "Төрийн банк" 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, “Оргил” рашаан сувилал 7 тэрбум, “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан. Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр объект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон.  “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна" гэв.

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгөгүй гэв

МАН-ынхан амалсан ёсоороо "Цалинтай ээж" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тодруулбал жирэмсэн болон 0-3 насны хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж үзэл баримтлалыг батлан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа юм.  Хуулийн төсөлд 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж байхаар үзэл баримтлалыг нь баталсан. Мөн 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд/эцэг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлнэ гэж байгаа юм.
Тэгвэл “Цалинтай ээж" хөтөлбөрийг санхүүжүүлэх төсөв байхгүй гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар "Эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газар дээр хэд, хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөв дээр тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал сөхөгдөх байх" гэв. 
Тэгэхээр 2017 ондоо энэ хөтөлбөрийг хэрэгжихийг хүлээх хэрэггүй бололтой. 

Б.Чойжилсүрэн: Валютын ханш жаахан буурах байх

УИХ-аар батлагдсан 2017 оны төсөв болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 оны төсвийг өчигдөр УИХ-ын чуулганаар баталлаа. УИХ-аас эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6 их наяд 160.2 тэрбум төгрөг байхаар баталсан. 2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл 5 их наяд 400 орчим тэрбум төгрөг байгаа. Ирэх жилдээ эдийн засгийн өсөлтийн 3 хувиар нэмэгдүүлээд, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Зарлагын хувьд 8 их наяд 568.2 тэрбум төгрөгөөр баталсан. Нэгдсэн төсвийн алдагдал 2.5 их наяд байхаар төсвийг баталсан” гэлээ.  Мөн төсвийг батлуулах 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай байгаа. Харин 2017 онд энэ тоог 3 хувьд хүргэх бодлого барьж буйгаа хэлэв. Ингэж 3 хувьд хүргэхийн тулд Засгийн газраас энэ өвөлдөө амжаад хэд, хэдэн том төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа эхэлсэн байна. Тухайлбал, Таван толгой төслийн төмөр замтай хамт Таван толгойн цахилгаан станц төслийг явуулахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн ТЭЦ-III-ийн хүчин чадлыг 250 мвт-аар нэмэгдүүлэх төслийг эрчимжүүлэхээр болоод байгаа юм байна.  Төсвийн зарлагын тухайд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллахаар өөр аргагүй байгаа. УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөр төсвийн урсгал зардлыг дахин нэг хувиар бууруулах хууль батлагдсан. Бүх шатны ьөсвийн ерөнхийлөн захирагч төсвийн ерөнхий менежерүүд тогтоосон орон тоондоо тохируулаад үйл ажиллагаагаа уян хатан зохицуулах эрхийг өгсөн.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын зээлийн санг үргэлжлүүлээд санжүүлж явахаар болсон. 104.5 тэрбум төгрөгөөр суулгасан. Мөн төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой заалтын өмнөх зохицуулалтыг сэргээж 36 сар хүртэл гэж хэвээр үлдээсэн” гэлээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment