"Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачилсан жагсаал өнөөдөр болно. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон билээ. Зохион байгуулагчдын зүгээс бусад эцэг эхчүүдийг идэвхтэй оролцохыг уриалж буй. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирэх юм байна.
Дашрамд дурдахад, хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилд 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт болжээ. Мөн утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байгаа гэдгийг ээжүүд хэлж байгаа.
Ээж, аавууд өнөөдөр утааны эсрэг жагсана
2016-12-26 08:40:00