Яг одоо Сүхбаатарын талбайд Улаанбаатар хотын утааны эсрэг нэгдсэн эцэг эхчүүд жагсаж байна.Жагсагчид хотын удирдлагууд болон эрх баригчдаас онц байдал зарлахыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Жагсагчид ард түмэндээ хандан "Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байна. Эдгээр зовлонг тойрч гараагүй гэр бүл Улаанбаатарт байна уу? Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе” хэмээн уриаллаа.
Онц байдал зарлахыг шаардан жагсаж байна
2016-12-26 12:55:00