8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Батцэнгэл: Хатгаа хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдалд орж амь насаа алдах аюултай

2017-01-06 09:01:00

Хатгааг вирусийн гаралтай, бактерын гаралтай, хавсарсан гэж з ангилдаг.

Өвлийн улиралд ханиад тусдаггүй хүн гэж үгүй. Ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдол их, байгаагаас шалтгаалан томуу өвчний дэгдэлт улам нэмэгдэж, тэр хэмжээгээр эдгэрэлт нь удааширч байгаа талаар эмч нар ярьж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр УНТЭ-ийн Уушгины их эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Өвлийн улиралд амьсгалын замын халдварт өвчнүүдээс хамгийн их тохиолддог нь томуу, томуу төст өвчин. Үүнээс үүдэн хатгаагаар өвчлөгсөд нэмэгддэг. Хатгаа өвчин гэж юу вэ гэсэн асуултаар яриа эхлэх зүйтэй болов уу?  

-Хүйтэн сэрүүний үед амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Амьсгалын замын халдвар буюу амьсгалын замыг гэмтээдэг 200 гаруй төрлийн бактер, вирус байдаг. Үүнээс томуу, томуу төст өвчний вирус хүйтэн сэрүүний нөхцөл тэсвэртэй агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг онцлогтой. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчлөл их нэмэгддэг. Үүнийг дагаад хатгаа өвчин эрс нэмэгддэг. Сэрүүн бүсийн улс орнуудад нэг хүн жилд дунджаар 4-6 удаа томуу, томуу төст тусдаг гэсэн судалгааны дүн байдаг. Гэхдээ эмнэлзүйн илрэх байдал нь тухайн хүний бие махбодийн онцлог байдал, дархлааны тогтолцооны байдлаас хамаарч, хөнгөн байдлаас хүнд хэлбэр хүртэл өөр өөр илэрдэг.

Томуу, томуу төст өвчний вирус хүйтэн сэрүүний нөхцөл тэсвэртэй агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг онцлогтой. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчлөл их нэмэгддэг.

-Ямар шалтгааны улмаас хатгаа үүсээд байна вэ?

-Халдварын шалтгаанаар үүсдэг уушигны эмгэгийн хамгийн гол төлөөлөгч бол уушигны үрэвсэл буюу бидний хэлж заншсанаар хатгаа өвчин юм. Хүн даарч хөрөх, ядрах, нойр хоолны дэглэм алдагдан дархлаа сулрах, архидах, бие махбодийн суурь архаг өвчинтэй байх зэрэг олон шалтгаанаар өвчин үүсгэгч бактер хүний амьсгалын замд нэвтрэн, улмаар амьсгалын доод хэсэгт орж үржин, хурц үрэвсэл үүсгэдэг. Дархлаа суларсан, хүний биеийн хэсэг газрын хамгаалалтын тогтолцоо алдагсан, хэсэг газрын амьсгалын эрхтэн тогтооцны хамгаалах дархлаа алдагдсанаас бол тэнд бактерын үржил явагдаж үрэвсэл үүсч улмаар хатгаа бий болдог. Хамгийн гол шалтгаан нь амьсгалын замын вирусийн халдварт томуу, томуу төст өвчин ханиадны дараа хүний биеийн ерөнхий дархлааны тогтолцоо хямарсанаас гадна амьсгалын замын эрхтний тогтолцооны хамгаалалт алдагдах, хучуур эдүүд гуужиж унах, үрэвслийг идэхжүүлэх хүчтэй халдварын хам шинжтэй үрэвслийн урвал явагдсаны улмаас бактер үүсэх халдвар идэвхжиж уушигт бэхжиж хатгаа үүсдэг.

-Хатгааг дотор нь гурав ангилдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?  

-Хатгааг вирусийн гаралтай, бактерын гаралтай, хавсарсан гэж з ангилдаг.  Энэ нь вирусийн халдвараар үүсгэгдэг хатгаа, бактерээр үүсгэгдсэн хатгаа, энэ хоёр нь хавсарсан байдлаар тусдаг гэсэн үг. Вирусийн халдвараар үүсгэгддэг хатгаа их. Бактер, вирусээр хавсарсан хатгаа өнөөдөр нэлээд тохиолдож байна. Амьсгалын дээд зам өөрөө бактертай орчин. Харин амьсгалын доод зам бактергүй. Тиймээс амьсгалын дээд замаар хүчтэй вирусын халдвар, бактер амьсгалын замаар уушги руу нэвтрэн орж ирдэг. Ингэж уушгинд вирус бактерийн хавсарсан хатгааны үрэвсэл үүсдэг.  

Дархлаа суларсан, хүний биеийн хэсэг газрын хамгаалалтын тогтолцоо алдагсан, хэсэг газрын амьсгалын эрхтэн тогтооцны хамгаалах дархлаа алдагдсанаас бол тэнд бактерын үржил явагдаж үрэвсэл үүсч улмаар хатгаа бий болдог.

-Хатгаа нь аль насныхан илүү тусч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар амбулатороор үйлчлүүлж байгаа насанд хүрсэн иргэдийн 15-20 хувь гуурсан хоолойн өвчлөл буюу амьсгалын замын халдвар өвчлөлтэй байна. Үүний 1-2 хувь нь амьсгалын замын цочимог халдвар эзэлж байна. Бага насны хүүхдүүдийн хувьд өвчлөл өндөр байна.

-Хатгаа ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Насан хүрэгчид болон хүүхдэд адилхан илрэх үү?

-Томуу, томуу төст өвчний хүндэрсэн тохиолдолд уушгинд нөлөөлж хамтгаа болдог. Тиймээс томуу, томуу төст өвчний шинж тэмдгийг иргэд сайн мэдэж, энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд өөрт илэрч буй шинж тэмдгийг ажиглаж байх хэрэгтэй. Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь 4-өөс дээш хоногоор өндөр халуурах, халдварын хордлогын зовиуртай шинж тэмдэг даамжирч олон хоног явах, амьсгаадах, ухаан санаанд өөрчлөлт орох,  толгой өвдөх, бүх бие, булчингаар янгинаж өвдөх, хамар битүүрч нус гоожих, цустай цэр гарах цээжээр өвдөх зэрэг шинж илэрдэг. Танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл хатгаа тусч хүндэрсэн байна.

-Ханиад авсан бага насны хүүхдүүдийн дийлэнхийг нь бронхиттой гэж оношилдог.  Бронхит нь уушгины хүнд хэлбэрийн өвчлөлд орох уу?

Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь 4-өөс дээш хоногоор өндөр халуурах, халдварын хордлогын зовиуртай шинж тэмдэг даамжирч олон хоног явах, амьсгаадах, ухаан санаанд өөрчлөлт орох,  толгой өвдөх, бүх бие, булчингаар янгинаж өвдөх, хамар битүүрч нус гоожих, цустай цэр гарах цээжээр өвдөх зэрэг шинж илэрдэг.

-Хүйтэн агаар температур амьсгалын замыг хүчтэй цочроож хэсэг газрын дархлааг алдагдуулж хамгаалах үүрэг, чадварыг буруулдаг. Агаарын бохирдол амьсгалын замын эрхтэний зөвшөөрөгдөх хэмжээнээс их гамшгийн хэмжээнд хүрсэн бохирдол нь амьсгалын замыг тэр чигээр нь дарангуйлж байна. Нэг үгээр хэлбэр амьсгалын замаар маш их хэмжээний тоос тоосонцор, хортой агаар, химийн бодис орсны улмаас эсэргүйцэх чадвар нь суларч, зогсонги байдалд орсон энэ үед вирус, бактер тоос тоосонцор буримтлагдаж гуурсан хоолойг гэмтдээдэг. Хөгшин, залуугүй архаг бронхиттой байгаа нь агаарын бохирдолтой 100 хувь холбоотой. Бронхит нь уушгины хүнд хэлбэрийн өвчлөлд орно.

-Хатгаа хүндэрч сүрьеэ үүсгэдэг гэсэн ойлголд бидний дунд байдаг. Энэ нь зөв үү?

-Хатгааг үүсэгч вирус өөр л дөө.  Хатгаа бактер, вирус эсвэл хавсарсан шалтгаант өвчин. Харин сүрьеэ өвчин үүсгэгч бол сүрьеэгийн савханцар гэж өвөрмөц үүсгэгч байдаг.  Тэрхүү өвөрмөц үүсгэгч хүний биед орж байж сүрьеэ өвчин тусна. Тиймээс хатгааны бактер сүрьеэгийн бактер лүү үүсэхгүй. Нэг үгээр хэлбэл, хатгаа сүрьеэ болно гэсэн зүйл байхгүй. Харин олон дахин хатгаагаар өвчилсөн, уушгины өвчлөлтэй хүн сүрьеэгийн халдвар авах магадлалтай.

Настай хүнд, бага насны хүүхдэд, архи уудаг, тамхи татдаг хүмүүс туссан хатгаа бүгд өөр өөр үүсгэгчээр үүссэн байдаг.

-Манайхан аливаа өвчний гэрийн нөхцөлд эмчлэх гэж үздэг шүү дээ. Хатгааг гэрийн нөхцөлд эмчлэх боломж бий юу?  

-Хатгаа гэлтгүй ямар ч өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй. Иргэд өөрсдөө дур мэдэж эмчлэх нь эмэнд дасалтай өвчлөл бий болгох, өвчнөө даамжруулах сөрөг талтай. Хатгааны хувьд вирус, бактер, хавсарсан шалтгаанаар үүсдэг учраас хүн хүнд өөр өөр тусдаг. Настай хүнд, бага насны хүүхдэд, архи уудаг, тамхи татдаг хүмүүс туссан хатгаа бүгд өөр өөр үүсгэгчээр үүссэн байдаг. Тиймээс заавал мэргэжлийн эмчид хандаж зөвхөн танд таарсан, тохирсон эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай. Сүүлийн үеийн бактер олон эмэнд дасалтай болсон. Ийм тохиолдолд өөрсдөө дур мэдэж эмчлэх нь буруу.

-Хатгаа хүндэрсэн тохиолдолд хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хатгаа хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдалд ордог. Мөн үүнээс үүдэн шоконд орж амь насаа алдах аюултай. Хэдий анагаах ухаан хөгжиж байгаа хэдий ч хатгаагаар нас барж байгаа хүмүүсийн тоо буурдаггүй байгаа шалтгаан нь антибиотекийн буруу хэрэглээ,  эмч замбараагүй эмийн хэрэглээнээс үүдэн эмэнд дасал болж вактер нь устахгүй байна. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж зөв эмчлэх, хамаагүй антибиотек хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв хатгаа хүндэрсэн тохиолдолд таны амь насанд аюултай гэдгийг санах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чимгээ
Гэрийн нөхцөлд яаж эдгээх вэ
2020/02/02 202.126.89.86
Даваасүрэн
Сайн байна уу Батцэнгэл эмчид үзүүлмээр байна хаягын өгөөч миний хатгай хүндэрээд маш муу байна та бүхэнэс гуйж байна
2019/12/13 202.126.89.214
Удвал
Эмчэ утасны дугаара үлдээнэ ү
2019/10/01 103.194.176.116