8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Масктай хөшөөнүүд олны анхаарлыг татаж, Ц.Элбэгдорж утааны асуудлаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн өдөр

2017-01-11 18:40:00

 Та бидний амьдралын намтарт гуниг баяр, алдаа амжилт, ухаарал, сургамж хайрласан хорвоогийн нэгэн сайхан өдөр шувтарч байна. Амьдрал хэмээх өгсөж уруудах эрчимт хэмнэлийг даган явсаар хүмүүн бид сайхан амьдралын  төлөө эцэж цуцашгүй тэмүүлж байна. Энэ цаг хугацааны турш бие биендээ чин сэтгэлээсээ хэлэх  “Баярлалаа” гэж үгийг та хэлдэг үү.  “Баярлалаа” хэмээх үгэнд бүхий л ертөнц багтдаг юм  шүү. Та хажуудаа байгаа хэн нэгэнд, тэр бүү хэл цэцэг навчист хүртэл баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлээрэй. Эерэг бүхнээр цэнэглэгдэж байгаа хорвоогийн юмс бүхнээс ганцхан хайр л цацрана шүү дээ. Учир нь өнөөдөр Олон улсын баярлалаа гэж хэлэх өдөр тохиож байна. Яг одоо хайртай аав ээждээ, хажуудаа байгаа хэн нэгэнд "баярлалаа" гэж хэлээрэй. Ингээд сонин содон мэдээлэлээр дүүрэн "Монголын нэг өдөр" тоймоо хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Элбэгдорж: Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Төрийн ордонд "Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй санал солилцлоо. 

НИЙСЛЭЛИЙГ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ 

Тэрбээр “Улаанбаатар аюултай орчин болоод байна. Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гаргасан шилжилт хөдөлгөөний хязгаарлалт үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр. Эхийн хэвлийд төрж байгаа хүүхэд амьгүй төрж байхад энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол өөр юуг гамшиг гэх юм бэ. Би одоо сэрж байгаа юм бишээ. Утааны асуудал үргэлж миний сэтгэлд байсан. 2009 онд би Ерөнхийлөгч болчихоод “Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо” гэж хэлж байсн.  Утааны эсрэг талд ашгийн төлөөх муухай үйлдэл явдаг. Одоо та нар аюулгүй зөвлөлөөс нэхэх юм байхгүй. Үнэхээр хариуцлагатай ажиллахгүй бол ирэх жил ч мөн энэ хэрүүлээ хийгээд л сууж байна. Утаа тойрсон хамгийн муухай зүйл бол мөнгө. Үүнийг л тодорхой, үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Хариуцлага шаардаж байгаа асуудлыг, хариуцлагын заалтыг, шилэн дансыг хуулиндаа оруулж өгье өө Д.Оюунхорол сайдаа, Ц.Гарамжав дарга аа. Монголчууд өөрсдөө энэ утааны гамшгийг тарьсан. Утаа гаргаж байгаа зуухны цаана нэг аав, ээж, эмээ, өвөө байгаа. Хэвлэлийнхэн түргэний эмч шиг л ажилла даа. Тийм хэцүү байгаа юм уу. Би зургаан жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байсан. Долоон жилийн өмнө Улаанбаатар руу битгий зүглэ гэж хэлж байсан. Улаанбаатар хот ирээдүйгүй хот болсон. Хотын газрын цэсийг Төв аймгийн хилийн цэсээр тогтоомоор байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Баримт 2: Б.Гарамгайбаатарын Монроуд компани нэг тэрбум гаруй төгрөгөөр төсөвт өртгөө нэмэгдүүлжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан ч төсөвт өртөг нь нэмэгдсэн нийт 33 төсөл байна. Анх гэрээ хийгдсэнээс хойш 3-5993 хувь хүртэл төсөвт өртгүүдийг нь нэмэгдүүлсэн төслүүд ч энэ дунд бий. Жишээлэхэд “Атар Өргөө”-гийн уулзварыг “Монроуд” компани засварлахдаа анх 440 сая төгрөгөөр гэрээг хийсэн ч шинэчлэгдсэн санхүүжилтээр 1 тэрбум 850 сая 550 мянган төгрөгийг нэмж авчээ. “Наранбулаг хаан” компани Яармагийн уулзварыг 800 сая төгрөгөөр засварлахаар гэрээ хийгдсэн ч яг хачир дээрээ нийт 4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.

Ийнхүү компаниудын төсөвт өртөг нь нэмэгдсэнээс үүдэн Засгийн газар алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа юм. Учир нь эдгээр компанийн авсан зээлийг улсын төсвөөс эргэн төлөх юм. Тэгэхээр зарим компаниуд зориудаар төсөвт өртгөө өсгөсөн байх магадлалтай гэх хардлага олон нийтэд бий. Өнөөдрийн байдлаар  зөвхөн ханшийн зөрүүнээс үүдэн Засгийн газар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна.

Төсөвт өртгөө нэмж асуудалтай зээлийн жагсаалтад нэр нь ороод буй компаниудаас ганц Монроуд компанийг жишээ татан танилцуулахад... Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Онцлох 30 ишлэл: Н.Батбаяр: Төлбөр эхлээгүй байгаа болохоор Чингис бонд Монголд гай болохгүй

Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг маш их татаж байгаа. Ард иргэдийн дунд тун удахгүй Чингис бондын өр төлбөрийг төлж эхэлнэ, үүнийг төлж чадах уу гэсэн яриа гараад байгаа. Мөн МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкаар дамжуулж зургаан их наяд төгрөгийн зээл олгожээ.Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 69,6 хувь, чанаргүй зээл 13,8 хувийг эзэлж байна. Нийт зээлийн 6.9 их наядын 54.3 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөхөөр зарцуулжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр есөн чиглэлээр зээл олгосон нь илрээд байгаа. Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат улсын төсөвт суугдаагүй мөнгөнөөс 933.6 саяыг хууль зөрчин олгосон нь хүртэл илрээд байгаа. Энэ асуудалд нэр холбогдоод байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Сайд асан Н.Батбаярын Хөгжлийн банк мөн цаг үеийн асуудлаар  хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна. 

1.    Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буураад эхэлчихсэн, нөгөө талдааОюутолгойн анхны хөрөнгө оруулалт дуусч байгаа эдийн засаг ерөнхийдөө уруудах нь ээ гэдэг сигнал авсан. 
2.     МАН өөрсдийн хүчээр гараагүй. АН-аас залхсан ард түмэн МАН-ыг сонгосон. 
3.    Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс 580 сая ам.долларыг төлж чадахгүй чадваргүй улс болчихсон юм биш
4.     Төлбөр эхлээгүй байгаа болохоор Чингис бонд Монголд гай болохгүй. 
5.    Засгийн газрын нэг дэд сайдын ахалсан ажлын хэсгийн зарлаж байгаа 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг үнэнд үл нийцнэ
6.    Зүгээр л цаасан дээр хоёр мөр тавьсан хэдэн тоо. Манай бүлэг энэ асуудлыг нээлттэй хэлэлцье гэхээр тэд зугтаагаад байгаа шүү дээ.
7.     Юм хийсэн хүнийг шүүмжилдэг. Тэгэхээр би овоо юм хийсэн юм байна. 
8.   “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” , “Худлаа зүйлийг мянга дахин хэлэх юм бол үнэн болж сонсогдоно” гэдгийн үлгэр болоод байгаа.
9.    Хөгжлийн банк буцаагаад Засгийн газарт зээлсэн. Одоо энэ хоёрыг эцэслээд хаачихаж байгаа.
10.    Нэг хэсгийг нь арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл. Нөгөө хэсгийг нь Хөгжлийн банк шууд олгосон зээл гэж. 
11.     Засгийн газартай холбоотой асуудал нь хаагдчихлаа. 
12.    Намайг өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан. Тэрнээс хойш чимээгүй байна. Н.Мөнхбат аль хэдийн гарчихсан. 
13.     Манайхан нууцаас нь гаргаач гэдэг асуудал тавьчихсан байгаа. Тэгээд үүн дээр нэг бүрчлэн ярих ёстой.
14.    Өнөөдөр хоёр зүйлээр уралдаж байна. 
15.    Одоогийн УИХ-ын бүлгийн дарга, тухайн үеийн Сангийн сайд асан Д.Хаянхярваа хийсэн энэ гэрээн дээр 2.1.4-д “Сангийн яам нь Хөгжлийн банкнаас санхүүжилтийг олгосон Монголбанкны америк долларын төгрөгтэй харьцах ханш болоод Сангийн яамнаас эргэн төлөлт хийх өдрийн ханшийн зөрүүнээс үүссэн ханшийн зөрүүг хариуцана” гэсэн ийм заалттай. 
16.    2012 онд байгуулж байсан Хөгжлийн банк, Сангийн яам, Нийслэлийн Засаг дарга гурвын байгуулж байсан гэрээ байна.
17.    Харамсалтай нь бид дан муу мэдээ явуулсаар өнөөдөр бид дэлхийн зах зээл дээр бондынхоо хүүгээ 10 хувь болгочихсон байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Жавхлан: Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжинэ

УИХ-ын гишүүн С.Жавхлан, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн асан Г.Уянгын тэргүүлдэг Тусгаар тогтнолын эв нэгдлийн намаас Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг боловсруулсан байна. Харин С.Жавхлан гишүүн эдгээр үндэслэлийг дэмжиж байгаа аж. 

Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах болсон үндэслэлийг тайлбарлахдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагаанд оролцсон. Мөн Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмж хохирол учруулсан, "Рио Тинто" компаниас байр авсан, давхар дээлийг анх бий болгосон, байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан зэрэг үндэслэлд тулгуурлан ийнхүү огцруулах саналыг гаргажээ. 

Д.Өнөртөгс: Талийгаачид чихэвч зүүгээгүй малгай давхарлаж өмссөн байсан

10 хоногийн дотор 5 хүн галт тэргэнд дайруулж нас барсан хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Уг хэргүүдийн талаар Төмөр зам дахь Цагдаагийн газрын Ахлах байцаагч, ахмад Д.Өнөртөгсөөс тодруулсан юм.

-Он гараад галт тэргэнд дайруулж амиа алдсан хэд хэдэн хэрэг гарлаа. Одоогоор хэргийг хаана шалгаж байгаа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2017 оны нэг сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох УБТЗ-ын 395-р км-ын наймдугаар сөрлөгт хоёр иргэн галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд  иргэн галт тэргэнд дайруулж нас барсан. Галт тэрэгний 2 туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үер дунд нь хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг  гарсан. Эдгээр хэргийг одоогоор холбогдох байгууллага нь Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйл ангиар шалгаж байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэргийн дүгнэлт гарсны дараа мэдээлнэ.

-Хоёр оюутны хувьд чихэвч зүүсэн байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

 

Тиймээс төмөр замын гарц, гарамтай ойрхон амьдардаг хүмүүс өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж гарц, тэмдэглэгээтэй газраар гарч зорчиж байхыг анхааруулж байна.

-Гадуур, зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар чихэвч зүүсэн байсан гэж буруу,  ташаа мэдээлэл гарч байна. Эдгээр хоёр оюутан амиа алдах үед чихэвч зүүгээгүй байсан. Харин ноосон малгай өмссөн байсан. Малгайныхаа гадуур курткиныхаа малгайг давхарлаж өмсөөд ороолтоор ороосон байдал байсан. Тухайн үед галт тэрэг дуут дохио өгөхөд сонсолгүй явсаар төмөр замын гармаар гарсан.

-Тухайн замын тэр хавьд явган хүний гарц, явахыг хориглосон, анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ бий юу?

-Хохирогчдын явж байсан тэр замд явган хүний гарц, тэмдэглэгээ бий. Тухайн үед гарц, тэмдэглэгээгүй газраас гарч байсан. Тиймээс төмөр замын гарц, гарамтай ойрхон амьдардаг хүмүүс өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж гарц, тэмдэглэгээтэй газраар гарч зорчиж байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, зайлшгүй явах тохиолдол зориулалтын гарц гармаар гарах нь чухал. Хэдий зориулалтын гарц гармаар гарч байгаа ч хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар ажиглаж гарах хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Өнөөдөр дэлхийд: Олон улсын “баярлалаа” гэж хэлэх өдөр

Нэгдүгээр сарын 11 бол оны хамгийн “эелдэг” өдрүүдийн нэг бөгөөд Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр билээ.  Талархлын үг нь ид шидийн шинжтэй бөгөөд ийм үгээр хүмүүс  бие биедээ баяр бэлэглэн анхаарал тавьж,  эерэг сэтгэл хөдлөлөө  илэрхийлдэг,  хэрвээ ингэхгүй  бол  бидний амьдрал  баргар байх болно. Оросын “спасибо” гэдэг үг нь байнга хэлдэг  “спаси Бог” (Бурхан өршөө) гэсэн үгнээс 16 дугаар зуунд үүсчээ. Мөн ийм утгатай Английн Thank you гэдэг үг нь зүгээр нэг талархал илэрхийлэхээс хавьгүй гүнзгий утгатай юм. Энэ нь дэлхийн бараг бүх хэлээр хэлдэг “баярлалаа” гэдэг үг  аливаа ард түмний соёлын хувьд онцгой чухал учир холбогдолтой гэдгийг харуулж байна Талархлын үг өөрийн дулаан бүлээн сэтгэлээр хүнийг тайвшруулан тайтгаруулж чаддаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байдаг. Яг одоо хажуудаа байгаа хэн нэгэндээ "баярлалаа" гэж хэлээрэй. 

Утааны асуудлыг ярьж байхад салбарын сайд нь унтав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд "Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй санал солилцож уулзалт хийсэн. Уулзалтад Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав тэргүүтэй УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл оролцож санал солилцсон.

Утааг бууруулах асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг цаг гаруйн илтгэл тавьсан бөгөөд дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Хоёр цаг үргэлжилсэн энэхүү уулзалт Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхоролын залхууг ихээхэн хүргэсэн бололтой. Тэрбээр уулзалтын үеэр унтаж байсныг харсан сэтгүүлчид өөр хоорондоо жиг, жуг ярилцаж байлаа.  Ямартай ч асуудал нь чухал бус байсан уу, Ерөнхийлөгчийн яриа залхуутай санагдсан уу эрхэм сайдын энэ уулзалтыг үл тоож унтаж буй ийм нэг зураг сошиалд тараад байна.

Утаа гамшгийн ийм хэмжээнд хүрсэн үед салбар хариуцсан сайд нь унтах ч завгүй ажиллах ёстой баймаар. Гэтэл Ерөнхийлөгчийнхөө уулзалтан дээр орж ирээд сайхан унтаж буй нь юуг илтгэнэ вэ?.

Ховд, Говь-Алтай аймгийн есөн суманд нийт 693 бөхөн халдварт мялзан өвчний улмаас үхжээ

Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Ховд, Говь-Алтай аймгийн есөн суманд нийт 693 бөхөн халдварт мялзан өвчний улмаас үхжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт халдварт өвчний улмаас хорогдоод байна.

Иймд мялзан өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан байна.

Ховд аймгийн Дарви, Чандмань сумын Засаг даргын тамгын газраас хоёр ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэжээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байна. Ийнхүү бөхөнгийн сүрэгт мялзан өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг хүргүүлж байна.

Зэрлэг ан амьтанд бог малын мялзан гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж:

Шинжлэх ухааны Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан судалгаагаар 2014-2015 оны судалгаагаар монгол бөхөнгийн тоо толгой 13500-14600 тогтоогдсон байна.  Монгол Улсын Амьтны тухай хуулиар “Нэн ховор” амьтны зэрэглэлд багтана.

Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороос Нууруудын хөндийн элсэрхэг хээр талаар тархан нутагшиж байв. Харин сүүлийн жилүүдэд тоо толгой нь хорогдсоор Шаргын говь болон Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр 400 орчим км кв багахан бэлчирт үлджээ.

Монгол бөхөнд бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан  дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.

1.Өвчин гарсан бэлчээрийн талбайд малын шилжилт хөдөлгөөнийг хориглох
2.Тухайн голомттой нутаг дэвсгэрт ажиллаж үхэж хорогдсон тухайн амьтны сэг зэмийг  цуглуулж ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”,  “Мал эмнэлэг халдваргүйжүүлэлтийн заавар” зэргийг баримтлан булж устгах
3.Тухайн газар нутгийг халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, тэмдэг, анхааруулах пайз, самбар босгож, хариуцсан байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллах
4. Хорио цээрийн хяналтыг чангатгах, орон нутгийн холбоо болон харилцан шуурхай мэдээлэл солилцох ажлыг сайжруулах
5. Хорио цээр тогтоосон газар нутгийг газрын мэдээллийн санд оруулж иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах,
6. Халдварт өвчин гарсныг далимдуулан хууль бусаар хулгайн ан хийх, ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх
8. Малчид хээр хөдөө үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх   
9. Хорио цээрийн үед ажиллахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж аваар ослоос урьдчилан сэргийлэх.   

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
g
http://Cash4Visits.com/ref.php?refId=344061 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно.
2017/01/11 202.9.40.137