Олон хүний хөлийн судас бүдүүрсэн харагддаг. Энэ нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах нь судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. Нэг үгээр хэлбэл хөлийн судас бүдүүрэх өвчин аж. Энэ талаар Ивэн эмнэлгийн их эмч, Клиникийн профессор Д.Оюунтай ярилцлаа.
-Хүмүүсийг ажиглаж байхад хөлийн судас нь бүдүүрч товойж гарч ирсэн харагддаг. Үүнийг хөлний судас бүдүүрэх өвчин гэж тэр бүр хүмүүс мэддэггүй. Хөлийн судасны бүдүүрэл гэж юу вэ?
-Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг өвчин. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү урсах цусыг тодорхой хэмжээнд байлган ихэнх хэсгийг дээш буцаан эргэлдүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хавхлага муудсанаар хөлөнд урсан ирэх цусны хэмжээ ихсэн венийн судас хөөхөд хүргэдэг. Энэ өвчин хөлийн арын эрээ булчинд голдуу үүсдэг. Венийн судасны гэмтсэн хавхлагыг эмчлүүлэхгүй удаан хугацаанд явбал хөлөнд цусны эргэлт сайн явагдахгүй цус тогтуун байдалд байснаар судас товойн гараад зогсохгүй арьс дотроосоо идээлж ялзрах хүрэх аюултай. Судасны бүтцийн тухай ярихад нүдэнд харагдаж арьсны цаана байгаа нь өнгөц судас. Нүдэнд харагдахгүй байгаа венийн гүний судас гэж бий. Гүнийн судас өнгөц судас хоёрыг холбож өгдөг холбогч байдаг. Энэ бүгд нийлээд хөлний венийн судасны бүтцийг бий болгодог. Хамгийн урт судас. Венийн судас доороос цусыг хураагаад дээш нь зүрх рүү шахаж өгөх үүрэгтэй. Венийн судас дотор хавхлага гэж зүйл бий. Энэ хамгийн чухал зүйл. Булчин шахуургын үүрэг гүйцэтгэдэг. Булчин цусаа дээш нь хөөж шахахад энэ хавхлага хаах ёстой. Ингэж байж зүрх цусыг сорж авдаг. Ингэснээр хүчилтөрөгчөөр дүүрэн цусыг бие организмаар тарааж өгдөг.
Судасны тэжээллийг дутагдлаас болж яр, шарх үүсдэг. Энэ нь хүндэр тохиолдолд илэрдэг шинж тэмдэг. Эхэн үед өвдөлт, зовиур мэддэггүй. Тийм болохоор хүмүүс эхэнд үед нь биш хожуу, хүндэрсэн хойно ирж эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах тохиолдол элбэг байна.
-Хөлний судас бүдүүрэх өвчин ямар шинж тэмдгээр илэрч зовиурладаг вэ?
-Судас бүдүүрэх нь зөвхөн гоо сайхны асуудал биш. Тэрнээс илүү ноцтой асуудал, хүндрэл дагуулдаг. Хүмүүс гоо сайхан талаасаа илүү их анхаарч хардаг. Цаашид хүний биед, амь насанд ямар аюултайг тэр бүр мэддэггүй. Зарим хүмүүс юбка өмсөж болохгүй, шорт өмсөж болохгүй хөлөө ил гаргаж явахад хэцүү байна гэж ярьдаг. Хөлийн венийн судас үрэвсэх, экзем шарх үүсэх, гүнийн венийн бөглөрөл үүсэх буюу харвалт өгөх, хөлийн шархнаас цус гарах, цус алдах зэрэг шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд илэрдэг. Хураагуур судасны бүтцийн өөрчлөлт нь гоо сайхны асуудлаас илүү ноцтой. Хураагуур судсаар цус буцаж урсах эмгэгийг эмчлэхгүй орхисноос өвчин даамжирч арьсанд өөрчлөлт гарч өнгө нь өөрчлөгдөн үрэвсэж шарх үүсдэг. Үүнийг зарим хүмүүс арьсны өвчин гэж ойлголж эмнэлэг, эмчилгээ буруу хийлгэсэн тохиолдол манайд их ирдэг. Судасны тэжээллийг дутагдлаас болж яр, шарх үүсдэг. Энэ нь хүндэр тохиолдолд илэрдэг шинж тэмдэг. Эхэн үед өвдөлт, зовиур мэддэггүй. Тийм болохоор хүмүүс эхэнд үед нь биш хожуу, хүндэрсэн хойно ирж эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах тохиолдол элбэг байна. Тиймээс иргэд хөлөө сайтар ажиглаж, дээрх шинж тэмдэг илэрсэн, мэдэгдсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандаж эход харуулах хэрэгтэй. Хэрэв таны хөлийн судас ямар нэг хэмжээгээр бүдүүрсэн, өвддөг, хавддаг, загатнадаг, яр шарх үүссэн бол яаралтай судасны эмчид хандах хэрэгтэй. Хамгийн зөв найдвартай, баталгаатай оношлогоо нь хэт авиа буюу эхо оношилгоо.
-Судас бүдүүрэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
-Хөлийн судсаар цус зүрх рүү эргэн урсахад саад учруулагч бүх хүчин зүйлс багтана. Жишээ нь бариу хувцас өмсөх, удаан хугацаагаар суух, таргалалт нөлөөлнө. Мөн судасны ханыг тэлэгч хүчин зүйлс нь дааврын эм, архи, халуун уур амьсгал. Харин булчингийн шахах хүчийг гэмтээх, устгах хүчин зүйлс нь удаан хугацаагаар суух, зогсох, өндөр өсгийтэй гутал өмсөх, доод мөчний саажилт зэрэг ордог. Хөлний судас бүдүүрэх өвчин удамшдаг. Эцэг, эх хоёр нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол үр хүүхдэд нь 80 хувь удамшдаг. Харин эцэг, эхийн аль нэг нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол 68 хувь удамшдаг. Тиймээс удамшлын шалтгаан их байна. Мөн олон удаа жирэмслэх, осол гэмтэлд орох, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж удаан хугацаагаар зогсоо ажил хийх, суугаа ажил хийх, жирэмснээс хамгаалах эм буюу гормоны эмийг зохисгүй хэрэглэх зэрэг шалтгаанаас болж хөлийн судас бүдүүрдэг. Тамхи татдаг хүн, илүүдэл жинтэй хүмүүст судас бүдүүрэх өвчин элбэг тохиолддог.
Хөлний судас бүдүүрэх өвчин удамшдаг. Эцэг, эх хоёр нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол үр хүүхдэд нь 80 хувь удамшдаг. Харин эцэг, эхийн аль нэг нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол 68 хувь удамшдаг.
-Хөлийн судас бүдүүрч эмчилгээ хийлгэсний дараа хориглох зүйлс бий юу?
-Нэг цагаас дээш удаан хугацаагаар суух буюу зогсох, 28 градусаас дээш халуун усанд орох, наранд шарах, саунд суух, хэт өндөр өсгийтэй гутал өмсөх, хүнд юм өргөхгүй байх зэрэг зүйлсийг хориглодог. Гэнэт айж цочих, ямар нэгэн сэтгэл хөдлөлийн үед, хэт хүйтэн, халуун усанд хөлөө хийх үед судасны бүлэн тасарч дээшээ уушги, зүрхэнд очиж харвалт өгдөг. Венийн тромбоз буюу бүлэн гэдэг нь цус бөглөрөл юм. Бүлэн том жижгээсээ хамаарч нас баралтын шалтгаан өндөр байна. Судасны бүлэн том байвал гэнэт харвалт өгч нас барах аюултай. Хөлийн судас нь бүдүүн биш ч гэлээ хөдөлгөөний хомсдолтой ажил мэргэжлийн онцлог, цусны өтгөрөл зэргээс шалтгаалж хөлийн судсанд бүлэн үүссэх тохиолдол элбэг. Ялангуяа жирэмсэн хүнийг онцгой анхаарах ёстой. Жирэмсний хяналтын эмч асуулт хариулт хэлбэрээр хянаж эцэг, эхийн аль нэг нь хөлний судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан эсэхийг нь асууж мэдээлэл өгч байх хэрэгтэй. Хэрвээ эцэг, эхийн аль нэг нь өвчилж байсан бол тэр жирэмсэн эмэгтэйг яаралтай эмчийн хяналтад оруулж тусгай зориулалтын даралттай эмчилгээний оймс өмсүүлэх шаардлагатай.
-Энэ өвнөөр аль насныхан илүү өвчилж байна вэ?
Бүлэн том жижгээсээ хамаарч нас баралтын шалтгаан өндөр байна. Венийн тромбоз буюу бүлэн том байвал гэнэт харвалт өгч нас барах аюултай.
-Хөдөлмөрийн идэвхтэй насныхан буюу залуучууд түлхүү өвчилж байна. Үүнээс дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бага насны хүүхэд болон 10 жилийн сурагчдын эрээн булчин өвдөхөөр эцэг, эх нь өссөж байна гэж яриад байдаг. Энэ тохиолдолд хүүхдийнхээ хөлийг сайтар ажиглаж, хориглосон зүйлсийг хийхгүй байх шаардлагатай. Энэ удамшдаг өвчин. Сүүлийн үед бага насныхан илүү өвчилж байна.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх вэ?
-Венийн цус бөглөрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай даралттай эмчилгээний оймс байдаг. Бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх оймс нь шагайн хэсгээр кодлосон байна. Тиймээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч зааврын дагуу зөв тааруулж өмсөнө. Мөн судас хатаах тариа тарих, лазер эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийнэ. Тогтмол үзлэг оношлогоонд хамрагдаж урьдчилан сэргийлэх ар хэмжээ авах нь чухал. Иргэд өөрсдөө хөлөө сайтар ажиллаж байх нь чухал.
Д.Нэргүй
Хөлийн судасны бүдүүрэл өвчний хүндрэл буюу яр, шарх үүссэн шинж тэмдэг.
Бүдүүрсэн судсанд тариа тарьж хатаах эмчилгээ.