8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Майчимэг: Хугацаандаа өргөдлөө бөглөж өгөөгүй бол энэ оны насны хишиг олгогдохгүй

2017-01-31 08:54:00

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр  121 мянган ахмадад жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө  “Насны хшиг”-ийг олгохоор болсон билээ. Энэ талаар ХНХЯ-ны Зорилтод бүлэг, ахмадын нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Майчимэгээс тодруулсан юм.   

-“Насны хишиг”-т хэчнээн ахмад настан хамрагдаад байна вэ. Насны ангилалын хувьд ямар хэлбэрээр олгох вэ?

Ахмадууд иргэний үнэмлэхтэйгээ харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй  уулзаж өргөдөл бөглөж гарын үсгээр баталгаажуулна.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт насны тэтгэвэр тэтгэмжийг ахмад настнуудад олгоно гэж тусгасны дагуу 65 ба түүнээс дээш настай ахмад настнуудад Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор хуульд тусгасан. Үүний дагуу энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Насны хишиг олгох журам батлагдсан. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ахмадуудад насны хишиг олгох эрх зүйн орчныг мөн тусгаж өгсөн. Журамд зааснаар “Насны хишиг” авах ахмадуудын насыг 4 ангилж тусгасан. Мөнгөн дүнгийн хувьд харилцан адилгүй. Тодруулбал,  65-69 настай ахмад настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийг төрөөс олгохоор шийдвэрлэсэн. 

-Ахмадууд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ. Хэвтрийн болон асрамжинд байгаа, хорих ангид ял эдэлж байгаа ахмад настнууд хэрхэн хамрагдах вэ?

-Насны хишиг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягт бий. Ахмадууд иргэний үнэмлэхтэйгээ харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж өргөдөл бөглөж гарын үсгээр баталгаажуулна. Хэвтэрт байгаа болон бусад шалтгаанаар өөрийн биеэр ирж чадахгүй бол итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдөлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлнэ "Насны хишиг"-т хамрагдах боломжтой. Тиймээс ахмадууд оршин суугаа сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандаж бичиг баримтаа бүрдүүлэх боломжтой. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөл нь өөрийнхөө иргэний үнэмлэхтэйгээ, нэг хувь хуулбартай ирж маягт бөглөж материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй. Иргэний үнэмлэхний хуулбараа өргөдлийн маягттай хавсаргасан материалыг сум, хорооны нийгмийн ажилтан аймаг, дүүргийнхээ халамж үйлчилгээний байгууллагуудад хүргүүлнэ. Ингэснээр тухайн байгууллагын мэдээллийн санд “Насны хишиг” авах ахмадуудын нэрс үүснэ. Энэ нэрсийг манай яамны харьяа Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт нэгтгэгдэнэ. Улмаар ахмадууд “Насны хишиг” авах боломж үүснэ. Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой. 

Хэвтэрт байгаа болон бусад шалтгаанаар өөрийн биеэр ирж чадахгүй бол итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдөлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлнэ "Насны хишиг"-т хамрагдах боломжтой.

-Ахмадууд насны хишгийг ямар банкуудаар дамжуулан авах вэ?

-ХААН банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан олгоно. Ямар нэгэн  зээлийн хүү, үлдэгдэл зэрэгт төлбөр, хураамж авахгүй. 

-Дээрх гурван банкны данстай ахмадууд дахиж заавал данс нээлгэх шаардлагатай юу. Эсвэл өөрт байгаа ашигладаг дансаар дамжуулан мөнгөө авах боломж бий юу? 

-Ахмадууд хэрвээ хүсвэл "Насны хишиг" авах тусгай данс нээлгэж болно. Банкууд насны хишиг олгох дансыг үнэ төлбөргүй нээж өгнө. Харин өөрийн эзэмшиж байгаа дансаар мөнгө авах бол тухайн банкинд хандан дансаа бүртгүүлж мөнгөө авах боломжтой. Ингэхдээ дээрх гурван банкны данс байх ёстой. 

-Өргөдөл авах сүүлийн хугацаа хэзээ вэ. Хугацаандаа өргөдлөө өгч амжаагүй бол нөхөж олгох боломжтой юу?

Цагаан сараас өмнө Насны хишиг авах хүсэлтээ гаргасан тохиолдолд хоёрдугаар сарын 15-ны дотор мөнгөө авна. Өөрөөр хэлбэл, материалаа эрт бүрдүүлэх тусам мөнгөө эрт авах боломж үүснэ.

-Өргөдөлийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас авч эхэлнэ. Улмаар энэ оны"Насны хишиг" авах өргөдөлийг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл авна. Энэ хугацаанд хэзээ л бол хэзээ өргөдлөө гаргасан ахмадуудад "Насны хишиг" авна. Үүнээс хойшхи хугацаанд өргөдлөө өгсөн бол дараа онд насны хишиг авна. Тухайн жилийн зургадугаар сарын 30-ны дотор насны хишиг авах ахмадууд өргөдөл болон холбогдох материалаа өгсөн байх шаардлагатай. 

-Гадаадад байгаа ахмадууд хэрхэн насны “Насны хишиг”-т хамрагдах вэ. Мөн ямар тохиолдолд зогсоох вэ?

-Ахмад настан нас барсан эсвэл монгол улсын харьяатаас гарсан тохиолдолд “Насны хишиг”-ийг зогсооно. Гадаад амьдарч байгаа ахмад настнууд мөн адил итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

-Одоо 69 настай Цагаан сар өнгөрөөд нэг нас нэмж 70 хүрсэн ахмадууд Үндэсний их баяр наадмын өмнө авах мөнгө нэмэгдэх үү?

-Жишээлбэл одоо цагаан сарын өмнө 69 настай 50 мянган төгрөг авсан хүн Үндэсний их баяр наадмаас өмнө 70 нас хүрсэн тохиолдолд 80 мянган төгрөг авна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zaaval tegj hundrel uchruulah hereg yu bn aa ebii dee gej teriigee huutsulduud gaduur baahan ybah n dee
2017/02/02 203.91.117.8
Эх
Настангуудаа хүндрүүлэхгүйгээр олгох боломж олоочээ...хамгийн боломж муутай, мэдээлэлгүй хүмүүс л хоцрох байхдаа... хоцроохгүй байх тал дээр хороо, хэсгийн ахлагч нар анхаарах хэрэгтэй!!!
2017/02/01 103.206.195.166
зочин
Хороон дээр өргөдөл бөглүүлж байгаа юм алга байна.Хуучин,тэтгэвэр авдаг хүмүүс авдагаараа авна гэсэн юм яриад сууна.Энэ зөв үү.
2017/02/01 202.9.43.45
зочин
Хороо мэдэх юм алга. Та наадахаараа хэдэн хөгчүүлийг үймүүлэхээ болихгүй дээ.
2017/02/01 202.21.106.169
ханд
Хүндрэлээ болиоч
2017/02/01 202.21.106.169
zochin
heden buurluudiig alaltsuulah yum bna daa.
2017/02/01 122.201.22.73
zochin
olon nastanguud gadaa daarch, hulduj uheh yum bna daa
2017/02/01 122.201.22.73
zochin
ugch chadahgui yum bol yah gej hutsad yum be? tetgewer deer ni nemeed ugchuuch, awah bolgondoo burtguuleh yumuu. gereesee garch chadahgui bol yah yum be? uguhgui yum uu
2017/02/01 122.201.22.73
аагий
2017 оны 02-р сарын 01-ны өдрөөр аймагуудад энэ талаар ямар чиглэл ирээгүй л байна. Олон нийтийн сүлжээгээр иймэрхүү зүйлээ аймгуудаар чиглэлээ өгчихөөд цацахад яадаг байнаа.
2017/02/01 202.72.242.179
zochin
Khohoo ovliin huiteneer huurhii hogshidiig tegj chiregduulj yah ve ocher dugaar geed ogoh gej bga bol zugeer l tetgever deer ni nemeed ogchiichde yum hiiheere danda neg hund surtal bolohiin
2017/02/01 202.21.106.168
Ganbat
Zugeer ogchoochee nastanguuddaa
2017/02/01 178.184.218.5
teriin odomgui irgen
Yadarsan irgedeer ter togloj bn,been hund surtal!Yalihgui yumand yamaanii garz
2017/02/01 59.153.115.118
zovhin
tetgever avagchidiin medeeleliin sand buh medeelel ni todorhoi baigaa dh dee 50000 tug ugsun boloh gej yun tsaasand durtai ym
2017/01/31 202.9.40.167
Chaawas
Hm ter horoonii ajilchid yu hiij odoriig ongoroodog yum be?gants todorhoilolt ogoh gejuu???gantsaara bga hogshin eswel 2lahna bdag hogshchuud bol medeelelees hol bdag Ter humuusiig hen hariutsahu?
2017/01/31 122.201.21.203
sandraal mungunaal huiten noitond haltirgaa gulgaataid zovoochihiin bna l daa
2017/01/31 61.102.208.78
Xxx
Zugeer ogchihno bizde, har huitend hogshin humuusiig naash taash yavuulaad huselt avaad bh yu bdiin avahgui gh nastan bhgui shd, teneg hognuud chin, suidtei ih mongo ogoh gj bgabish
2017/01/31 27.123.214.85
zochin
Xoroon deeree bgaa bvrtgeleer n olgochij boldoggvi ymuu daxin daxin bichig tsaas gj bxaar
2017/01/31 202.70.46.212
зочин
Хорооны ажилтангууд чинь ахмадуудаасаа дор мэдээлэлтэй байна шд. Орон тоо бөглөсөн СҮГ болсон амьтад суух юм аа. Хорооны СҮГ үүдээс болж ахмадууд хэд дхаин хороогоо эргэж бна
2017/01/31 112.72.11.116
зочин
Дөнгөж сая хороон дээр очсон боловч дээрээс ямар нэг заавар ирээгүй байна гэж буцааж байна
2017/01/31 112.72.11.116
зочин
Бүгд л баг хороо дүүрэгтэй бүртгэлтэй байгаа ш дээ. Овог нэр хаяг утасны дугаар хүртэл л тэмдэглэж аваад л байдаг. Өргөдөл бичиж ирж очих нь Хөгшчүүлд хүндрэлтэй байна
2017/01/31 66.181.186.218
Huuhed ni
Zugeer uguuchee bas yun urgudul bichig tsaas geed bgaa um be? bas neg hun tsaraichilj har huitend hun bitgii zovoogood bai. Dans ruu ni hiigeechee MAN bolyo hund surtaldaa garguun shuu ...
2017/01/31 43.228.130.164
Чимка
Тэтгэвэр авч ыга нь тодорхой. Нас огноо нь тодорхой. Бас юун бичиг цаасаа бөглүүлэх гээд хэдэн хөгшчүүдээ нааш цааш нь салгалуулах гээд бдг юм бэ. Хэвтэрт бгаг нь тэгээд хаях нь ээ.
2017/01/31 112.72.12.74
dsn
nastai humuus ter bolgond guij yvah tenhelgui ,tiim bolhoor zoriud iim balai yum hiij ugsun bolgoj uursduu avah arga!
2017/01/31 202.126.89.199
зочин
нэг их сүрхий юм л бичих юм.Гэтэл хороо болохоор бид мэдэхгүй гээд бүртгэж авахгүй байна шүү дээ.Тэгээд хаана очиж бүртгүүлэх юм бэ
2017/01/31 122.201.31.124
1111
280000 төгрөг өгөх гэж зовоочих юм байна л да тэртээ тэргүй мэдэлэлүүд нь байдаг юм байгаа биз дээ муусайн хогшчүүл зовоогоод тэнэг юмнууд эргүү юм яриад суугаад байдагын
2017/01/31 202.21.113.58
IRGEN
BOLIOCHEEEE HEDEN NASTANGUUDASA HAR HUITEND YUN ORGODOL VEE TA NAR BOLIO ZUGEER OGHOO BOLI YMAR ZAVAAN YM HIIDGIIN BEE.IIM AIMAR DARAMT SHAAHLTTAI YM GEJ YU BSIIM BEE.
2017/01/31 202.179.23.16
бодооч
яасан их хүнд суртал вэ судалгаа байдаг л байх заавал хэдэн хөгшдийг тэнд аваачиж зовоодог хэрэг байдаг л юм байх даа
2017/01/31 202.72.245.203
ЗОЧИН
Эхлээд хороондоо мэдээлэлээ өгөөч ээ ямар ч мэдээлэл өгөөгүй байж дээгүүрээ яриад суугаад байхын
2017/01/31 103.9.90.130
280.00 төгрөргёөр бүтэн сар амьдарч чадахуу С.Эрдэнэ та
Насаараа
2017/01/31 110.13.158.165
280.00 төгрөгөөр бүтэн сар амьдрач чадах уу С.Эрдэнэ та
Тийм ийм хишиг гэж мөгнө тарааж байхаар тэтгэвэрийн доод хэмжээг нэмэх талаар шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй.
2017/01/31 110.13.158.165
Хэн нь ажлаа хийхгүй байгаа юм болоо
Төрийн анхан шатны нэгж нь бага,хороод биздээ төрөөс авч явжулж байгаа үйл ажиллагаагаа мэдэхгүй ийм л төр байна шдээ.Энэ бол нэг л жишээ нь байна.
2017/01/31 110.13.158.165
Хэн нь ажлаа хийхгүй байгаа юм болоо
Хорооны ажилтангууд мэдэхгүй гээд сууж байна Насны хишгийг авах настангууд бүртгүүлэх эсэх талаар мэдсэн юм алга мэдвэл хэлнэ гэсэн юм яриад энд нь заавал өргөдөл бөглөх хэрэгтэй гэж байна .
2017/01/31 110.13.158.165
ТЭТГЭВЭРЭЭР АМЬДРАХАД ХЭЦҮҮ БОЛЖЭЭ
ЭНЭ ХАЛАМЖИЙН БОДЛОГО ТУХАЙН ЦАГ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН Л БОДЛОГООР ЯВАГДАХ БУЮУ ЗОГСДОГ ТИЙМ УЧРААС ТЭТГЭВЭРИЙГ БҮХЭЛД НЬ НЭМЭХ ИНДЕКСЖСАН ХУУЛИЙГ ГАРГАХГҮЙ БОЛ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ ТЭТГЭВЭРЭЭР АМЬДРАГЧ
2017/01/31 202.9.41.196
nastan
Ter urgudliin mayagtiig tataj avaad bugluud butsaaj ilgeeh bolomj bdaggui yum bolov uu? Hediigeer bukh nastnuudad iim bolomj ugui baij boloh ch bolomjtoi ni ingevees ocher dugaar tsuurmuur..
2017/01/31 183.81.171.134
зочин
Ахмадуудаа баярлуулах сайхан хууль гаргаж хэрэгжүүлж байгаа төр засагтаа баярлалаа. Энэ мэт ард түмнийхээ төлөө олон сайхан хууль тогтоомжууд гаргаарай. Та бүхэндээ амжилт хүсье.
2017/01/31 122.201.22.247
Nastan
Tsahim helbereer burtgechihgui l yum baih daa.Buun dugaar uusch huurhii ahmaduud sugduj unatlaa udurjin zogsoh bh da?
2017/01/31 183.81.171.134
Bi
Hergeer hotsrooj bhgui yu. Zewuun nowshnuud
2017/01/31 202.9.40.136
ZOCHIN
TEGEED ERTHEN SHIG ENE UCHRAA HELEHED YADGIIN BE? HUMUUS MEDEEGUI BGAA SHDEE!!!OLON HUN HOTSROH NI DEE!
2017/01/31 202.70.47.99