8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын сугалаанаас татгалзья

2017-02-10 09:22:00

Иргэдээ урамшуулах системээр эдийн засгийн ил тод байдлыг бий болгох үүднээс шинэчлэгдсэн НӨАТ-ын тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу НӨАТ-ын татварын буцаан олголтыг 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн 462000 иргэнд 32.9 тэрбум төгрөг буцаан олголтыг хийсэн. Дансанд татварын буцаан олголт орж ирлээ хэмээн баярласан нь дийлэнх нь. Өмнө нь үл ойшоосон, хайнга хандсан хэсэг нь улам идэвхжиж НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх иргэдийн тоо хэд дахин өссөн гэдэгт эргэлзэхгүй байна. НӨАТ-ын хууль иргэнд татварын хяналт тавих эрх чөлөөг өгсөн. Энэ нь маш сайн үзүүлэлт.

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсний буянд манай улсын татварын орлого ерөөсөө тасраагүй. Тасрах нь бүү 100 хувийн өсөлттэй байгаа. Тэрнээс илүү ч үзүүлэлт гарсан байж магад. Улсын татварын орлогын биелэлт бол НӨАТ-ын урамшууллын системийн үр дүн, эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулиар 34.2 их наяд төгрөгийн орлого ил болсон.

Өмнөх олон жилүүдтэй харьцуулбал хууль хэрэгжсэнээс хойш татвар өгдөггүй байсан 60 хувийн аж ахуйн нэгжүүдээ татвараа аваад эхэлсэн.Мөн татварын байцаагч л арван хэдэн тэрбумаар нь авч халааслаж байсан нь таслан зогсоосон нь нууц биш. Харин эдийн засгийн бүх үзүүлэлт унасныг аль ч статистикаас харж болно. Харин энэ хууль хэрэгжиж иргэндээ хяналтыг өгсөн учраас сүүлийн арван сарын хугацаанд татварынхаа бааз суурийг хэдэн арав дахин их ихэсгэсэн аж.

НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын эхээр буцаан олгосон нь урамшууллын мөнгө нь эргээд цагаан сарын үеэр эргээд үйлчилгээний байгууллагад очиж эргэлтэд орж байгаа болов уу. НӨАТ-ын хууль хэрэгжсэний үр дүн тодоос тод гарч эхэллээ. Иргэд энэ урамшууллаа аваад эхлэхээр энэ татварын хууль боловсронгуй, шинэчлэн найруулж сайжраад явах биз ээ.

Харин сугалааг цаашид явуулаад байх хэр зохимжтой вэ. Гадны орнууд дан сугалаа явуулж эдийн засгаа хөшүүрэгддэг явдал бий. Албаны хүний ярианаас орнуудын жишгээс харж байхад сугалаа явуулж эхлээд иргэдийн идэвх сайн байсан ч сүүл рүүгээ суларч унасан. Тэд баримтаа заавал авах шаардлагагүй болдог. Тэгэхээр далд эдийн засаг буцаад нэмэгдэх хандлага ажиглагдсан гэдэг. Манай эдийн засагчид ч цаашид сугалаа явуулах хэрэггүй гэж үздэг. Ер нь иргэд сугалаанд их эргэлздэг, бас их харддаг. Тэгээд ч 400 сая төгрөгийн хоёр эзэн гарч ирчихээд нэг хэсэг хэвлэл мэдээлэл шүүх цагдаа болцгоосон. Энэ жишээ хардлагыг улам лавшруулсан. 

Өнгөрсөн онд 20 удаа сугалаа явуулж, сугалааны хонжворт 20 гаруй тэрбум төгрөг тусгасан. Татварын шинэ системд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс сугалаа явуулсан гэж ярьдаг.  Ер нь сугалаатай, сугалаагүй хүмүүс татварынхаа урамшууллыг авчихна. Өнөөдөр хүмүүс үр ашгийн бүгд ойлгоод эхэлчихлээ.

Сугалаанаас илүүтэй урамшуулал нь чухал гэж харж байна.                                                                                                                                                                             П.Сар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
СУГАЛААГ ТАТВАРЫН IT ИЙНХАН АВДАГ НЬ НУУЦ БИШ БИЗ ДЭЭ ТЭРИЙГЭЭ БОЛЬЧМООР ЮМ АА ЗҮГЭЭР Л БУЦААН ОЛГОЛТОО Л АВАЯА ТАТВАРЫНРААН ТА НАР ӨӨРСДӨӨ СУГАЛААНДАА ХОЖДОГ Ш ДЭЭ ИЧЭЭЧ
2017/02/11 103.212.117.200
Зочин
Тэртэй тэргүй тэр НӨАТ ийн 10 % бол эцсийн хэрэглэгч буюу худалдан авагчдын мөнгө, эдийн засаг хямалтай үед нэг ч гэсэн хүн сугалаагаар тэр хэдэн саяыг хожиг л доо. Жирийн иргэд э/з ийг хямруулаагүй.
2017/02/10 103.57.94.189
Даваа
Хайран 20 тэрбум тэр чинь өрөндөө өгсөн бол их мөнгө байна одоо сугалаагаа зогсоож өрөө дарах талаар хүн бүр хичээх хэрэгтэй
2017/02/10 49.0.184.30
Ганбаатар
2% нь багадаад 5% болгуулах гээд ямар шуналтай хүмүүс вэ
2017/02/10 49.0.184.30
ганбаатар
тэр сугалаа нь тэгээд ч худлаа юм байна лээ тэгж төөрөгдүүлж байхаар тэр мөнгөө өрөндөө цуглуулж өгвөл хэрэгтэй
2017/02/10 49.0.184.30
Ганбаатар
сугаалаа гаргаж юу хийдэг юм тэртэй тэргүй эдийн засаг хүнд байхад харин тэр сугалаанд зориулах мөнгөө төр засаг энэ их өрөндөө нэмэрлэвэл аштай юу
2017/02/10 49.0.184.30
zochin
Suglaatai bol sainsuglaan hend gai bollood bga
2017/02/10 49.0.190.74
Zochin
Sugalaatai baisan n deer. Humuusiig ulam idevhjuulne.
2017/02/10 103.57.94.189
яүёхши
сугалаа шал худлаа танд баяр хүргэе гээд үзэх гэхээр алга болдог залилан байсан шүү одоо болих нь зүййтэй
2017/02/10 64.71.171.62
irgen
bid ulsad10% ogsnii 2% avsan say.odoo 5% avdag bolmoor bna jiliin daraa 2% avhaar arai l baga ym bna shu de.sugalaagui mongo hojihgui ym bol hen ch s barimtaa avhgui shuu dee.
2017/02/10 202.179.23.71
zochin
demjij bna
2017/02/10 150.129.141.241
zochin
Zuv demjij bn.
2017/02/10 122.201.24.86
  • Recent
  • Most Read
  • Most Comment